
Монгол бөхийн дэвжээнээс холдон амьдрал, дурлалд асар хурдтайгаар хөл алдсан дархан аварга А.Сүхбат гэр бүл хувийн амьдралын сонирхолтой сонголтоороо хэзээд олны анхааралыг татсаар ирсэн. Авгай хүүхнүүдийн асуудлаас болж хэвлэлийн баатар болсон А.Сүхбатын отгон эхнэр Н.Гарамханд жил бүр төрсөн өдрөө нижгэр тэмдэглэдэг уламжлалтай. Өнгөрсөн жил л гэхэд эрхэм гавьяат дуучдыг цуглуулж хоолой нь хаттал дуулуулсан бол энэ жил ч мөн адил олны танил хүмүүсийг хуран цуглуулсан байна.

Эдийн засгийн хямралтай үед төрсөн өдөр бүү хэл найр наадам хийхэд ч бэрх болоод байхад зарим нь төрсөн өдрөө муухан наадмаас дээр хийж байна.

Дархан аваргын залуухан, халуухан 21 насаар дүү гэргий нь ёстой л баян хүний отгон эхнэр яаж баярхаж тансагладагыг утгаар нь харуулах шиг болсон сурагтай. Төрсөн өдөрт нь Д.Дагвадорж хүртэл найз бүсгүй Б.Лагмигийн хамт явж харагдана.
Ирсэн зочид хурсан олныг нь тоолбол багахан наадамаас том болсон гэнэ шүү. Ямартай ч өөр хоорондоо өрийн сүлжээнд орсон нийгмийн дунд, доод давхаргынхан өвлийн хүйтэн жаварт хацар юугаа хайруулан байж атга будаа, чимх давсны төлөө чөмгөө дундартал зүтгэж байхад цаана чинь түрийвч зузаан, түнтгэр баячуудын эрхээрээ хатсан эхнэрүүд төрсөн өдрөө наадам аятай л тэмдэглэж байна. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд хамаагүй. Гэвч эдийн засаг хямарч байхад гадуур шинэхэн брэнд дэлгүүрүүд дуу дуугаа авалцан үүд хаалгаа нээж, зүсэн зүйлийн хоолны газар ёоз дүйзээр нээгдэж эрхээрээ хатсан эхнэрүүдийн цуваа үргэлжилсээр...




Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (48)