Монголд байхгүй юм алга, ер нь юм байх ч хэцүү болж. Ижил хүйстэн, цагаан холтон, махчин, луйварчин, алиалагч гэхчлэн зүсэн зүйлийн “амьтад” зэрэгцэн оршдог хорвоод бид ч глобалчлагдсаар. Гэснээс, байсгээд л “үхлээ” гэж дуулддаг хэсэг бүлэг хүмүүс манайд байна аа.
Тэдний тэргүүн эгнээнд Ц.Саран багш “тууж” явдаг. Түүнийг анх гарч ирэх үед цагаан хоолтон байтугай цагаан хоолны газар монголд сураггүй байлаа. Гадуур өч төчнөөн өвсөн идэштэн байхад Ц.Саран багш анхдагч гэдэг утгаараа онцлогдсон хэвээр. Ямартаа л хүмүүс харахаараа “Үхээгүй юм уу?” гэж шивнэлдэж байх вэ дээ. Тэгвэл Ц.Саран багш маань энх тунх байна. Илүүдэл жин мэтийн проблемгүй байх нь тодорхой тул наснаасаа оворгүй байгаа талаар нууц энэ тэрийг нь шалгаах ч илүүц. Сониноос, саяхан тв-гээр мах хэмжээг нь тохируулж идэх болсон талаараа ярьсан гэх юм билээ. Нээрээ ч энэ эрс тэс нөхцөлд махнаас хараат бус амьдрах юу л бол. Хэрээ галууг дуурайж усанд хөлөө хөлдөөв гэгчээр анхдагч нь хүртэл махны ашиг тусыг мэдэрчихээд байхад та нар минь “сэнтэглэж” байж нөгөө ертөнц рүү одов доо.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)