Бэки элгээ дэвтээв

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нар урлагийн сайхан залуу хосуудын тоог нэгээр нэмсэн. Найман жилийн хайраа бататган хөөрхөн охины ээж аав болсон тэд нэг л өдөр хоёр тийш болов. Болчимгүй дэврүүн зан, залуу насны ааг омог, угаас нийлэх ёсгүй амьдралын зам аль аль нь л нөлөөлсөн байх. Бэки охиндоо амь учраас гэргий, охиных нь талаар үг хэлсэн хэнд ч шанаа өгөхөө ил шулуухан хэлдэг.

Хайртай охинтойгоо уулзаж аавын үүргээ биелүүлэхээс цааргалдаггүй тэрбээр бидний дуранд өртлөө. Охиныхоо хамт Чингисийн талбайд зугаалах түүнийг бид дурандсан юм. Түүний талаар авааль гэргийтэйгээ нийлсэн эсэх нь одоогоор тодорхойгүй бүр өөр бүсгүйтэй болзож байгаа сураг дуулдах болсон. Ямартай ч түүний ирээдүйн найз бүсгүй өнгөрсөн амьдралын алдаа онооны дэнс, аавын үүрэг бүх зүйлтэй нь хамтад нь хайрлах болох нь. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025