
Нийтийн дууны гүнжээс гоо сайхны мэс заслын “хохирогч” болтлоо доошилсон МУГЖ Т.Баясгаланг харсан болгон шогшрох болсон. Харин ч мэс засал шал дэмий гэдгийг эрт ойлгоод энд тэндээ шахуулсан юмаа авч хаясан нь зөв биз. Үр дүн нь ямраар эргэхийг мэдэхгүй өнөөдрөөрөө сайхан харагдахын чин хүслэн болсон бүсгүйчүүд түүнээс багагүй сургамж авсан гэлтэй. Тэгвэл экс “гүнж”-ийн хадам ээж, Кёкшюүзан Д.Батбаярын ээж төрөл арилжжээ. Гавьяатын хадам ээж маань бүжиглэдэг, цагаан хоолтон болоод багагүй хугацаа өнгөрснийг хүрээнийхэн нь андахгүй.
Бясалгал, төгс гэгээрэхүйн ухаанд нэвтрээд буй тэрвээр ёстой шоргоолж шиг бэлхүүстэй болчихсон гунхаж явах чинь. Аргагүй дотроосоо эрүүлжиж байгаагийнх арьс нь толийж, үс нь гялалзаад үеийнхэн нь атаархсандаа савж унамаар сайхан харагдаж байв. Мөнгөтэйдөө эрдэн идэж болох бүхнийг идэж илүүдэл жин шанд нь авдаг эрхмүүд байхад өлөн байхын ач тусыг мэдрэн өөртөө анхаарал тавьж буй нь ч байна. Ямартай ч бэрээсээ жавхаалаг хадам ээж ёстой суялзаж байна даа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (21)