Би чиний Витамин!

Рок мангас Р.Мөнхсайхан бүсгүйчүүдийн хувьд витамин л гэсэн үг. Тэр хэзээ ч бусад шиг дэлгүүр хэсэхээс цааргалдаггүй бүр сонголтонд нь оролцож хамт яваа бүсгүйдээ жинхэнэ жентельмэн ямар байдгыг харуулдаг. Түүний амьдрал хоёр эмэгтэй дүү, охин, эхнэр, ээж гэхчлэн бүсгүйчүүдийн дунд өрнөдөг болохоор тэр л дээ. Хоолны нэвтрүүлгээр үзэгчдэд танигдсан тэрбээр өөрөө гал тогоонд эхнэрээ “уйлуулдаг” гээд л бодчих. Хүнсний дэлгүүр хэсэж аль болох ашиглаж үзээгүй материалаа цуглуулан шинэ хоол хийх хобби эрчүүдээс зөвхөн түүнд л байдаг байх.

Гэргий Хандаа нь халамжтай нөхөртөө хүү, охин хоёр төрүүлж өгчээ. Арван жилийн нэг ангид сурч байхдаа бие биенээ олсон тэд үлгэр жишээ гэр бүл гэдэг. Түүний охин М.Сонор “Чи миний витамин” хэмээн дуулсаар өөрийгөө таниулсан. “Урлагийн хүмүүсийн хүүхдүүд ихэвчлэн урлагт ордог нь үнэн. Гэвч дийлэнх нь амжилтад хүрдэггүй. Би охиноо дуучин болох тухайгаа хэлэхэд нь их хориглосон. Даанч дийлээгүй. Гэхдээ миний охин хэн нэгнийг хуулбарлаагүй, өөрийн гэсэн хэв маягийг гаргаж чадсан учраас би одоо дэмжинэ. Эцэг хүний хувьд охиноо дэмжиж байгаа ч, дуучин хүний хувьд шүүмжлэгчийн нүдээр харна гэдгийг маань тэр сайн мэдэж байгаа” хэмээн тэр энэ талаар бодлоо хуваалцсан. Аав, охин хоёр “витамин” хамтдаа явахад бид дурандлаа.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • зочин
    huurhun ohin bas ih engiin huurhun aashtai snsagddag shu amjilt
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин
    ohin ni aav eejiisee iluu goe ohin yuma.eejteigee tusti murtluu aav shigee nuruulag bolotoi.uyneheer huurhun ohin bn
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025