СТА, Приус хоёрыг Ч.Найдандорж цагаатгав

Нүдээ аниад нэг чулуу шидэхэд нэг Приус ононо

Жолооч нь СТА, СТА нь годон гуталтай л гэнэ. Приусдын цуглаан боллоо гэхэд “Тэд одоо уулзвар болгон дээр уулздаг юм байж цуглаж яадаг байна аа” хэмээн элэг доог хийнэ. Сониноос, Приусчдын тал нь Соёлын төв өргөөнд тоглолт хийгээд харин тал нь түймэр унтраахаар явах юм гэсэн шүү. Энэ мэтчилэн авсаархан, түлш бага “иддэг” одоогоор манайд хамгийн тохиромжтой унаагаар тодроод буй Приустэй холбоотой хөгжилтэй ишлэл олоон.

Тэгвэл зөвхөн СТА нар Приус унадаггүй юм байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж төмөр хүлэг сонголтоо ийн хийжээ. Монголчууд ер нь хэзээ нэг Лексус бол машин, 9911 бол зүгээр л утасны дугаар гэдгийг ойлгох юм бүү мэд. Юм энгийн байхдаа сайхан гэгчээр тэр тун маадгар харагдана лээ шүү. Нөгөө “Ядуу сэтгэлгээтэй хүн гэдэс иддэг” гэдэг шиг Приусын талаар бид арай туйлширсан ойлголттой байж мэдэх юм шүү. Ямартай ч Найдка найруулагчийн ачаар Приусчид зэрэг цолоо хэд хэдэн шат ахиуллаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн ч Приус унадаг, итгэхгүй бол хараарай.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Ари
    Приус унасан хүмүүс зөрчил гаргадаг гэж ярьж байгаа хүмүүс жаахан эрүүл ухаанаар бодож үзмээр юм. Хөдөлгөөнд оролцож байгаа машины дийлэнх нь приус юм чинь тэрийгээ дагаад зөрчлийн тоо ч бусад машины жолоочоос арай өндөр байх нь ойлгомжтой, түүнээс приус унахаараа л ямар ч ухамсартай хүн дүрэм зөрчөөд эхэлдэг юм биш шүү дээ. Эксэл, аксент унаад галзуу юм шиг давхиад халтуур хийдэг хүмүүс чинь машинаа солиод приус унаад явж байгаа, яагаад гэвэл он залуу, солонгос машиныг бодвол эдэлгээ сайн, бинзен бага иддэг болохоор халтуур хийдэг хүмүүсийн шаардлагыг хамгийн сайн хангаад байгаа байх л даа.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin
    ug ni benzin baga iddeg tereg saihan l daa.
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • harber
    Exsel neg ue ih bdg bhd hamgiin buduuleg zurchil gargadag bsn bol odoo prius ih bolsnii hireer hamgiin buduuleg durem zurchdug ni prius unasan humuus bn
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • harber
    Exsel neg ue ih bdg bhd hamgiin buduuleg zurchil gargadag bsn bol odoo prius ih bolsnii hireer hamgiin buduuleg durem zurchdug ni prius unasan humuus bn
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025