”Вальсийн хаан”-ы мисс охин ”газардлаа”

Зорсон юм шиг биетэй, зурсан юм шиг төрхтэй энэ бүсгүй бол нэрт хөгжмийн зохиолч Б.Түмэнжаргал агсны охин Т.Ундармаа. Түүний Монголын загварын тайзнаа ховор харагдах өвөрмөц, содон төрх, төгс биеийн харьцаа нь олны харцыг булааж байв. Чухам хаанахын супер модель газраас ургаж, тэнгэрээс унав аа хэмээн бодож буй хүмүүст бяцхан тодруулга өгье. Ээжийнхээ хамт БНСУ-д амьдарч байсан тэрбээр эх орондоо танил бус байх нь аргагүй.

Тэрээр 2006 онд “Miss Mongolia”-д байр эзэлж, “Miss Intercontinental” тэмцээнд явж эхний аравт мөн шалгарч байсан түүхтэй. Сингапурт суурьшин олон жилийн турш загвар өмссөн модель бүсгүй хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцдог. Түүнийг хүүхэд насандаа хорвоог орхисон эгчийнхээ дурсгалд зориулан нэр нь олонд танил болсон “Жавхлант ирээдүй” санг үүсгэн байгуулсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. “Вальсийн хаан”-ы үзэсгэлэнт охин сангийнхаа ажлаар жилдээ нэг удаа эх орондоо ирдэг. Ийм нэгэн холын одыг ойроос харсандаа салбарынхан нь ихэд олзуурхаж байна билээ.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • goe
    Tsaanaa l ihemseg erhemseg gdeg bilu neg tiim uur busgue bnoo mundag um .
    2015 оны 05 сарын 25 | Хариулах
  • Khulan
    holiig n urdaas n avsan 1 ch zurag ta nar olj harahghui. ih evgui holtei ohin bdag yum.Singapore-d yanz buriin zaluuchuudtai yavj, jewellery, bags ene ter avhuuldag gej sonsson.
    2015 оны 05 сарын 24 | Хариулах
  • zochin
    tursun baitlaa zursan yum shig uneheer shn okhin bainaa.
    2015 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    uhsen baas,gadnii bayachuudiin devsger
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • aav
    aav n hyatad orosiin erliiz hun dee tsus holildono gedeg uneheer oor yum saihan ohin bna aa
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025