“Үл таних эмэгтэй” киноны гол дүрээр олонд танигдсан жүжигчин О.Долгорын ихэнх дүр ганц бие бүсгүйн дүр байдаг. Тийм болоод ч тэрүү түүнийг хүсэмжит бүсгүйчүүдийн эгнээнд оруулдаг байх. Анх олонд танигдаж эхлэхдээ л ганц бие ганхирсан бүсгүйн дүрийг бүтээж гарч ирсэн болохоор О.Долгорыг хувирдаггүй царайтай гэдэг. Үнэн хэрэгтээ тэр хувцасаа солиод л дүрээ өөрчилчих юм гээч. Рекламны зурган дээр яахын аргагүй хүсэмжимт бүсгүй шиг харагдаж байгаа бол энгийн үед хэний ч нүдэнд өртөхөөргүй харагдаж байгаа биз.
Хамгийн сүүлд тоглосон “Ар хударга” киноны гол дүрд тоглож улаан хивснээ тун энгийн хувцастайгаа ирсэн юм. Улаан хивсний ёслолд дэлгүүр хэсэж яваад ирсэн аятай хүрэлцэн ирсэнд үзэгчидэд тийм ч таалагдаагүй билээ. Түүний энэхүү дүр зураглалыг харсан үзэгчид болон фэнүүд нь ихэд урам хугарч амьдрал дээрээ өөр юм байна. Дэлгэцээр л сайхан бүсгүй харагддаг. Эротик дүр бүтээдэг болохоор л тэгж харагддаг бололтой гэх яриа тэрүүхэн тэнд газар авсаныг яана. Харин жүжигчин бүсгүй сонсоо болов уу яагаа бол.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (9)