Монголын Оскар гэж хэлж болох Академи Авардс ирэх зургадугаар сарын 7-нд болно. Тэгвэл тус авардсын үйл ажиллагаанд Ч.Ундрал, түүний U Art Entertainment studio хамтран ажиллаж байгаа аж. Тус энтертайнментийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлснээс хойших анхны томоохон ажил нь тул их л зүтгэл гаргаж буй бололтой. Жүжигчин Ч.Ундрал тэртээ 90-ээд оноос кино урлагтай амьдралаа холбож цөөнгүй дүр бүтээсэн нэгэн. Киночдын зовлон жаргалыг хэнээс ч илүү мэдэх, мэдэрсэн хүн тул түүнийг энэхүү бүрэлдэхүүнд багтаж орсонд олон хүн баяртай байгаа аж.
Ноёны бөх давна гэдэг шиг Ч.Ундралын өөрийнх нь тоглосон кино шүүлтээр орж ирвэл яах бол гэдэг олны сонирхлыг тунчиг татаж байна. Түүний хувьд уран бүтээлчийн талд ч хийж буй ажил нь ч олз омог дүүрэн байна. Өөрийгөө эвдсэн дүр төрхийг дэлгэцнээ гаргаж хоёр ч киноны гол дүрийг бүтээсэн Ч.Ундрал шагнал гардахад маргах хүн гарахгүй биз ээ. Түүний карьер урд хөршид хүртэл үргэлжлээд авсан. Киночдод дээд шагнал гардуулах ёслол энэ жил шинэ Шангрилад болно. Шилдгүүдтэй танилцах мөч ойртсоор байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)