Будаггүй Ина манай дуранд!

Жүжигчин Г.Ундармаа “Шинэ үе” продакшнаасаа гарч чөлөөт уран бүтээлч болоод багагүй хугацааг үдээд буй. Хошин урлагийн тайзнаа бус цэнхэр дэлгэцээр үзэгч түмнийгээ инээлгэж баясгах болсон Г.Ундармааг рекламных нь нэрээр Ина хэмээн нэрийдэх ч болж. Тэгвэл будаггүй Ина охинтойгоо манай дуранд өртсөн байх юм. Ажлынхаа хажуугаар “Итгэлийн танхим-2” төслөө эхлүүлж амжилттай ажиллуулж яваа Г.Ундармаа хүмүүнлэгийн үйлсд гар бие оролцон уран бүтээлээсээ илүүтэй нийгмийн ажилд түлхүү оролцох болсон.

Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн бол хүлээсэн шиг хүлээнэ гэсэн шиг жүжигчин Г.Ундармаа олны танил хүнийхээ үүрэг хариуцлагыг бүрэн ухаарч, хэрэгжүүлж яваа цөөхөн хэдэн олны танил хүмүүсийн нэг. Хошин шогт түүний час хийсэн инээд, цангинсан хоолой үгүйлэгдэж байгаа хэдий ч тэр нийгмийн сайн сайхны төлөө эрдэм мэдлэг, эд баялгаа зориулж явна. Ингээд түүний цаашдын сайн үйлс улам дэлгэрэх амжилт хүсэе.

Эх сурвалж: www.grandnews.mn    

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025