Агий Н.Номтойбаяраас салахдаа Range Rover авчээ!

To be or not to be … Яг энэ ишлэл хэсэгтээ бидний цээжинд үлдэх нь. Манай дугаарын “Гранд би” булангийн зочид “Адмон” компанийн захирал Р.Энхбат байлаа. Бусдаас үргэлж ялгардаг, боловсролын тогтолцооны гажуудлын эсрэг цор ганцаараа тэмцэж, дунд сургуулийн сурах бичгийн алдаа бүрийг эдний хамт олон засаж суудаг нь сонин санагдав. Яах гэж? Мэдээж шүүхэд өргөдөл гаргаж ирээдүй болсон бяцхан иргэдэд зөв мэдлэг түгээх гэж тэр шүү дээ. “Би чадна, би өөрчилнө, хараарай!” Үнэхээр хүн нэг бүр ингэж хүсвэл, ингэж сэтгэвэл манай болохгүй бүтэхгүй зүйлс гажуудал алга болох мэт.

Уншигчдын дунд хүлээлт үүсгэх болсон “New generation” булангийн энэ удаагийн онцгой зочин модель Н.Намуунцэцэг. Сураг алдарсан топ Пүүжээгийн шийрийг хатаах шинэ хүн гарч ирлээ хэмээн шуугих болсон. Н.Намуунцэцэг ч топ Э.Одгэрэл шиг модель болох, топ Пүүжээ шиг кино урлаг, загварын ертөнцийг хослуулах хүсэлдээ шат шатаар ойртож буй. Тэр саяхан анхны гол дүрээ “Хар сувд” кинонд бүтээсэн. Харин өмнө нь “Гоёо” брэндийн нүүр царай болсон билээ. Залуухан халуухан бүсгүйд зориулж бид онцгой зураг авалт бэлдсэн. Дотор таныг халуухан фото агшнууд хүлээж байна.

Энэ дугаарын халуухан сенсааци өндөр үнэтэй салалт байлаа. “Киви” хамтлагийн гишүүн Агий, эрхэм гишүүн Н.Номтойбаяр нар хэсэг хугацаанд болзсон нь хэвлэлүүдийн гол мэдээ болж байв. Тэгвэл тэдний богино үерхэл саяхан дуусгавар болж. Агий эрхэм гишүүнээс Range Rover авч салалтын ханшаа тогтоов. Агийгийн урд урдын романсууд чухам юу дагуулж байсныг бид “Фото түүх” буландаа онцоллоо.

Уламжлал ёсоор “Та битгий уурлаарай” булан танд хүрч байна. Энэ удаад бид киночдыг ониллоо. Хамгийн сонирхол татам нь олны танил хүмүүсийн өнгөрсөн одоогийн төрхийг харьцуулсан нийтлэл байж мэдэх юм. Үнэхээр нүдэндээ итгэхийн аргагүй өөрчлөлтөнд өртсөн байна шүү.

Чих дэлдийлгэм сонин содон шар мэдээ амттайхан хачир шиг танд хүрэх ба уламжлал ёсоор “Гранд сонгодог”, “Дэлхийн алдартны 100 шилдэг хөрөг” булангууд багтсан. Харин “History” булан энэ удаад нэгэн хүний амьдралыг онцоллоо. Ямар сонихон гээч?

Налгар зуны өдрүүд айсуй. Та бүхэн “Гранд”-тай зуныг сайхан өнгөрүүлээрэй.

Дугаарыг удирдсан Б.Уян

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025