Монголын кино жүжгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны хүү Ж.Билгүүн амралтаараа эх орондоо хааяа хааяахан саатаад буцдаг. Арлын Японы “BEPPU” урлагийн их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн өдгөө шоу бизнес, ентертайнмэнт чиглэлийн “AVEX” группт ажиллаж байгаа чадварлаг мэргэжилтэн.

Японы үндэсний томоохон компаниудын нэг, шоу бизнест хамгийн алдартай “Sony” компанитай өрсөлддөг уг компанид Билгүүн тав гаруй жил ажилласан шилдэг ажилтан гэнэ лээ. Үндэстэн дамнасан шоу бизнесээ өргөжүүлэн урлагийн ертөнцөд Ёкозүна болно гэж зорьж ажиллаж байгаа Билгүүн одоогоор Японы шоу бизнесийн дэвжээнд сэкиваки цолтой аж. Кобой гутал, “BB” гэх нэрийн бэлэгдэл болсон суран тэлээгээр бүрдүүлсэн Билгүүн эцгийнхээ хийж бүтээж амжаагүйг гүйцэлдүүлэхээр завгүй ажиллаж яваагаа учирлаад авсан билээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)