Сүүлийн үед гоёлын хувцасны ертөнцөд цоо шинэ хувьсалыг нэвтрүүлсэн “Хайрын хурим” салоны загварууд хит болоод байна. Хурим найр, хонхны баяр гээд энэ салоны урласан гоёогоор гангарсан бүсгүйчүүд хамгийн дэгжин харагддаг гэхэд хилсдэхгүй биз ээ.
Түүнчлэн манай урлаг соёлын одод болон олны танил эрхмүүд ганган чамин гэхээсээ илүүтэй, хээнцэр дэгжин, дахин давтагдашгүй загвартай хувцасыг сонгох болсон. Манайд энэхүү загваруудыг урладаг, алтан гартай Б.Ууганцэцэг дизайннер тун удахгүй 2015 оны шинэ коллекцио гаргахаар зэхэж байгаа аж. Өөрөө ч олны танил охид бүсгүйчүүдээс дутахааргүй дэгжин хээнцэр Б.Ууганцэцэг энэхүү шоугаараа тэсрэлт хийхээр зэхэж байна. Харин Монгол зураг, Монгол соёл, Монгол урлагийг дэмжихээр хамтран ажиллахаар “Хайрын хурим” салоны хит загваруудыг тэсэн ядан хүлээж байгаа байнгын үйлчлэгч нар дугаарласан байгааг ч энд дуулгая.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна