Жа ноёнтон отгон эхнэрээсээ өрх тусгаарласан уу?

Авьяас гэж алт болсон Төрийн хошой шагналт Н.Жанцанноров саяхан 22 жилийн дараа уран бүтээлийн тайлан тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ уулзлаа. 22 жилийн дараа хийж байгаа уг тоглолтыг нь Жа ноёнтны том охин, хүү хоёр нь ерөнхийлөн зохион байгуулж, үзэгчдийг угтаж авах ажилд томилогдсон байхад нь бид дурандаж амжсан юм. Жа ноёнтон гэж түүнийг авгайлж заншсан анхны эхнэрийнх нь нэршил гэж болно.  Энэ дуусашгүй их авьяас билэгтэй эрхэм маань хувийн амьдрал тал дээр нэлээд адармаатай гэдгийг уншигч бүхэн андахгүй биз.

Анхны гэргийтэйгээ унаган бага насандаа ханилж  “манай Жа үнэхээр ховор авьяастай сайхан хүн” хэмээн хүндэтгэж нэрийг нь хүртэл бүтнээр нь хэлэхийг цээрлэсэн энгийн нэгэн нягтлан бодогч бүсгүй бий. Түүнээс хойш Жа ноёнтонг дараа дараагийн гэргий нар нь нэрийг нь бүтэн дуудаж зүрхлээгүй гэдэг шүү. Жа л гэж дууддаг гэсэн. Тэгвэл Жа ноёнтны залуу гэргий тус тоглолтонд тун нууцлаг нүүр нүдээ нууж ирсэн юм. Баглаа дүүрэн цэцэг барьж ирэх юм бодсон чинь нилээд хоцорч ирэх ирэхдээ нүүр царайгаа нууж ирсэн нь олны анхааралыг татаад авсан. Жа ноёнтонд хэнз охины зулай үнэрлүүлсэн энэ бүсгүйтэй анх  ҮДБЭЧ-д хөгжимчнөөр ажиллаж байхад танилцсан гэдэг.

Отгон эхнэрийнх нь нэр нь хүртэл сонирхол татахуйц Отгонтуяа гэдэг. Өдгөө ХБК-д багшлахын зэрэгцээ гадаад иргэдэд тусгайлан хөгжим заадаг энэ бүсгүй  хөөрхөн бизнес эрхэлдэг гэж сонсогдсон. Ямартай ч Жа ноёнтонд цэцгийн баглаагүй ирсэн отгон гэргий Отгонтуяагаасаа өрх тусгаарласан гэх яриа түүний үйлдлээс нь батлагдах мэт. Хувийн амьдрал гэхээсээ илүүтэй хувьсгалын ажил болох олон арван хөгжмөө зохиогоод явж байх хувь тавилантай төрсөн Жа ноёнтон маань Монголын соёл урлагийн гол ноён нуруу, сүрлэг уулс нь болж яваа том орон зайтай нэгэн гэдгийг энд онцлоё.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Зочин
    1t damdinsuren bish Damdintseren muulj baigaa bol ner usiig n zov bichij, barim notlgootoi n bicheechdee 2t ta naraas ihiig hiij buteetsen bolhoor ataarhaad bdimu haishin suisiin ohidiig hashraah edr nas nambatai hun ingeed bicheed suuhgui n oilgomjtoi ene huniig bish yumaa gehed nasiig ni hiij buteesniig n hundleh heregteishdee. manaihan yahaaraa ingej negniigee doosh n tatah gej hicheedeg bnaa
    2015 оны 06 сарын 22 | Хариулах

  • bolor
    tsarai muutai ovgon nas nambandaa bval taarna bas iim ovgontei guildeed bdag huuhnuuded ooriigoo uneleh unelemj gej alga uu ichij uh
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • aktantuya
    Mundag hun sjuu.aguu ih aviyas mongolin mini baharhal.tanig mini burgan iveeg.har tsagaan hel am muu buhen hol baige
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin
    Ene teneg setguulch nart oor unshuurtai medee oldohgui b.na uu? Ene heden teneg uvguchuuliin bugsiig l bichij b.hiin.Esvel zagvar umsugch nertei heden ynhanuudiig.Hund heregtei medee tavij bgaach.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Tom huu geed bgaa ene zaluu chin zagvar umsugch biluu. Zagvar umsdug humuus yamar bdag bileedee
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Nambagui uvgun!!
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    одоо ч жа суис-ийн охидыг хашрааж л яваа кк
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • uka
    aaviigaa duuraisan huuhed bhgui ee unendee neg henz ohin n mundag gj sonssoj bsn yum bn ene 2 tom n ch medehgui
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • zochin
    sain etsgiinhee neriig ih l hudaldaj idej bgaa huudee damdainsuren
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025