Төрд хэрэгтэй зайран

Тэд ямар олигтой байсан болоод “Энэ жилээс 76-г малын тоо толгойдоо оруулж тоолох болсон” гэж ард түмэн хатуухан хошигнох вэ дээ. Амьдралынхаа багагүй хугацааг одоо л скандал, хэрүүлийн газар болчихоод байгаа болохоос цагтаа телевизийн урлагийг тодорхойлогч луужин МҮОНТ-д өнгөрүүлсэн Ц.Мөнхтөр төрийн сэтгүүлч болоод багагүй хугацаа өнгөрчээ. Төрөөс гарах хамаг л хэцүү шийдвэрийг тэр л хамгийн түрүүн олон нийтэд хүргэж мэдээлэх үүрэг хүлээсэн гэсэн үг. Баргийн хүн тогтоод байдаггүй, төр солигдох бүрт суудлаасаа дагаж намиран газарддаг албанд Ц.Мөнхтөр удахаар барахгүй бүр ахиж яваа.

Тэрбээр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга байсан билээ. Харин одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр очжээ. Цагтаа МҮОНТ-ийг тогоонд чанагдаж, номыг нь үзэж, ногоотой шөлийг нь ууж явсан Ч.Сайханбилэг түүнийг сонгосон нь ч бас учиртай биз. Ямартаа ч Ц.Мөнхтөрийн шинэ албаны даргын рейтинг олон нийтэд тун тааруугаар хоногшиж байна. Хэрхэн үлгэр жишээ харагдуулах талаар түүнд бас бодсон бодол бий биз. Туршлагатай сэтгүүлч яаж төрд, түшээд хэрэг болохыг бид удахгүй харах бололтой.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025