Porsche911 Turbo S загварын хажууд зогсох “Хас”-ын Ч.Ганхуягийн эхнэр олон хүний аазгайг хөдөлгөж орхив. Энэ зургийг харсан хүмүүс “Авгайдаа хайртай хүний авдаг л машин даа” хэмээн бусад айлын нөхрүүдийн шарыг малтаж байна гэнэ шүү. Porsche албан ёсоор Монголд орж ирэхэд бэлтэй эрхмүүд худалдан авалтыг бие биетэйгээ өрсөн хийж байхад Ч.Ганхуяг ч бас хоцорсонгүй. Түүнд Porschegt3 нь байдгийг их хотын төмөр хүлэг сонирхогчид андахгүй мэдэх билээ.
“Ийм намхан машин Монголын замд явлаа юу, үнэтэй машинаар гайхуулахаар улс эх орондоо хэрэгтэй юм хийгээч” хэмээн хорон үг чулуудах нэгэн байхад “Бүгдээрээ ийм машин унахын төлөө хөдөлмөрлөцгөөе” гэж ухаалаг уриалга гаргах хүмүүс ч байх юм. Нээрээ ч хөдөлмөрлөөд байхад энэ байтугай сайхан машин унах боломж хүн бүрт нээлттэй шүү дээ. Ч.Ганхуяг энэ машинаа гэргийдээ зориулан авч өгсөн үү, дундаа эзэмшин ээлжилж гоёх нь уу гэж харахыг хүсэн, хэрэгт дурлагчид олон байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)