Миний хүн санаа арвантаван настай эхэлсэн юм
Уриагүй нарын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа гэж энэ эрхэм нэгэн шүлгээ эхэлсэн байдаг нь их учиртай... Эл шүлгийн эзэн, найрагч эрийн насны ханийг Мөнхцэцэг гэдэг. Дураараа дургиж өссөн айлын ганц хүү болоод ч тэр үү, Ш.Гүрбазар долдугаар ангийн сурагч байхдаа л доод ангийнхаа охинд сэтгэл алдарч, хайрын захиа бичиж, уран яруу үгсээр уяраасаар дунд сургуулийн сурагч байхдаа аваад суучихсан
“адтай дамшиг” гэдэг. Хоёр адтай охинтой, 41 жил амьдарч яваа хосууд хаа ч цуг явдаг нь сониуч нэгний сонирхлыг ихээхэн хүргэдэг гэнэ лээ. Үнэндээ ханиа хардаж сэрдэхдээ бус харин Гүрээ найрагч маань хажуудаа сахиулгүй энэ тэндэхийн арга хэмжээнд заларахаараа гашуун дарсыг хэтрүүлэнхэн балгачих гээд байдаг гэмтэй учраас тэр гэнэ. Дуулж, уйлж, уярч сагахаараа хүний хайлан болчихдог Гүрээ найрагчийг гүйцэх хөтлөгч ч гэж хаана байхав, олон арга хэмжээнд уригдахыг яана.
Тэр бүхэнд л Мөөгий эгч мөнхийн дагуул аятай явж байх. Эхийг нь л гаргаад, их уянгалах уу, багахан шиг ярих уу гэдгийг л хэлчих, бусдыг нь ах нь өөрөө зохицуулчихна гэдэг Ш.Гүрбазар ноёнтонд энд тэндхийн арга хэмжээ хөтлөхөд элдэв хөтөлбөр мөтөлбөр ч хэрэггүй гэдэг. За уянгалаарай Гүрээ ах аа гэчихвэл ёстой урсгаж өгдөг гэж байгаа. Тэр уран яруу, бэлэн цэцэн үгс хаанаас ч гардаг юм. бурхан хайрласан авьяас гэж энэ буй за. Хаа ч цуг хосууд хоёр охинтой. Том охин Г.Маралгоо нь ХБНГУ-д их сургууль төгссөн бол хэлтэй амтай, адтай сэргэлэн Г.Бөртэ нь өдгөө Италид суралцаж байгаа аж.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна