Монголын эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эмэгтэйчүүд, эх барихын салбарт Б.Үйлст хэмээх нэр амьд домог мэт өргөмжлөгдсөн нь үнэн. Насаараа 1-р Амаржих газар эх барих эмчээр ажилласан буянлаг төрхийн энэ хатагтайгаар энхрий үрсийнхээ хүйг боолгож, эх бариулж авах гэсэн Монголын одод, олны танил эрхмүүд ёстой хошуурдаг гэж болно. Ямартаа л Монголын хамаг толгой эмч нарыг цуглуулсан “Гурван гал” эмнэлэг баячуудын сонгож төрөх гол газар болсон нь чухамдаа Б.Үйлст хатагтайтай холбоотой.
Энэ буянтай хүйн ээжийн нөхөр мөн л Монгол Улсын Гавьяат эмч Б.Авирмэд хэмээх доктор бий. Эмэгтэйчүүдийн хавдар, мэс засал талдаа №1 гэгддэг ноён Б.Авирмэд салбартаа гэргийгээсээ дутахгүй алдар хүндтэй нэгэн. Ийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талбарт хос морьтой хосуудын охин, хүргэн нь хүртэл энэ салбарт хүчин зүтгэж, нэр цуугаа мандуулж явааг тэр бүр уншигчид мэдэхгүй болов уу. Б.Үйлст эмчийн охин А.Дүүрэнбилэг хэмээх хатагтай Клиникийн 1-р амаржих газар эх барих эмчээр ажилладаг бол нөхөрЭ.Амарсанаа хэмээн энэ залуу ноёнтон Хавдар судлалын Үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаар ажилладаг толгой гэж компьютер, гар гэж алт болсон эмч байдаг аж.
Цэл залуу гуч гарч яваа ноён Э.Амарсанаа мэргэжлээрээ арав гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Монголын хамгийн зөөлөн гартай хоёр эмчийн нэг гэдгээрээ алдартай аж. Мэдлэг, ур чадвараараа эрүүл мэндийн чухал салбарт хүлээн зөвшөөрөгдсөн түүнийг ирээдүйн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн салбарыг авч явах боловсон хүчин хэмээн мэргэжил нэгтүүд нь ам сайтай байдаг юм билээ. Ийн гэр бүлээрээ Монголын үрсийг маш олон болгоход хүчин зүтгэж яваа Б.Үйлст гавьяатын гэр бүлд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье.
Тусад нь: Э.Амарсанаа ноёнтон амьдралынхаа ханийг оюутны ширээнээс олсон бөгөөд ханилж суугаад олон жил болж буй үлгэр жишээ залуу гэр бүл цэцэг цэврүү шиг хоёр хөөрхөн охинтой бөгөөд бага охин А.Ундрам нь Орос 3-р сургуульд суралцдаг онц сурлагатан, аавын эрх танхи гүнж
Эх сурвалж:www.Grandnews.mn
Сэтгэгдэл (9)