Эрчүүд хөтлөгч бүсгүйчүүдийн хөөрхөн сайхныг бишрэн дурлаж эхнэрээ болгохыг мөрөөддөг бол бүсгүйчүүд харин хөтлөгч залууст “нугасгүй” гэж байгаа. Олны харцыг булааж хайрыг татсан өвөрмөц ажил хийдэг тэд харин хоорондоо хос болсон тохиолдол манайд нэгээр тогтохгүй. Хамтдаа гадаад мэдээ уншсаар байгаад нэг мэдэхэд хайрлан дурлалцсан ТВ5-ын Оюунаа, Манлай хоёрыг гэрлэхэд үзэгч олон мөн ч их баярлав даа. ТВ хосууд тэднээр дуусахгүй, С1-ээс төрсөн хосууд энд зогсож байна.

Бүсгүй нь мэдээний хөтлөгчөөс эхлэн албаныхаа дарга болтлоо дэвшсэн тууштай нэгэн бол залуу нь спорт, тэр дундаа хөлбөмбөг сонирхогчдын дунд хэдийнэ орон зайгаа тунхагласан нэгэн. Ялангуяа залуу ноён Амараа Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшээд авсан карьерист эр. Хосууд хамтран амьдраад 7 жил болж байгаа бөгөөд хоёр хөөрхөн охинтой. Эгээ л мисс мистер гэмээр жавхаалаг тэд хаа ч явсан хараа булаах юм билээ. Зүс нийлсэн сайхан хосуудын зургаа даруулах нь хүртэл сурцтай байгаа биз дээ. Үзэгчид “UBS”-ийн Одко, Анууш хоёрыг болж өгвөл Хуримын ордон руу хөтөлж гүйчих шахам харуулдаж байх хооронд араар нь сайхан хосууд төрсөөр байна шүү. Дараагийн хосууд хаанаас тодрох бол? Э.Амарсайхан, Батцэнгэл хоёрыг хараад байхад энэ салбарт мисс, мистерийн тэмцээн явуулбал лавтай түрүүлэхээр юм гээч.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)