Хамгийн стильтэй нь би шүү гэсэн аятай л Т.Санчир энэ оны хамгийн тод бөгөөд тодорхой од байлаа. Багийн спортоор Монголчууд олон улсын түвшинд амжилт гаргаж болдог гэдгийг баталсан тэрээр манай улсын шигшээ баг Азийн олимпт шилдэг 8-д үлдсэн гайхалтай амжилтын үеэр Монголоор зогсохгүй Азид данстай тамирчин болсон билээ. Т.Санчир айлын ганц хүү, аав нь бурхан болсны дараа ээжтэйгээ эгэл амьдралыг туулж энэ зэрэгт хүрч ирсэн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим. Ээж С.Тунгалаг нь МҮОНТ-д 20 жил ажилласан хөдөлмөрч эгэл бүсгүй бол аав нь нэртэй тамирчин байсан бөгөөд спортын хүрээнийхэн бол анддаггүй гэх юм билээ. Гэвч энэ талаар ээж нь хүүгээ анхаарлын төвд орж ирэхэд үг унагаагүйг бодоход цаг нь ирэхээр жамаараа задраг гэсэн эх хүний даруу зан байсан байж болох юм.

Авьяаслаг тамирчны зэрэгцээ өв тэгш бие бялдар, царай төрх, имиж нь дахин давтагдашгүйимиж бүрдүүлэх болсон Т.Санчирыг “Хамгийн стильтэй сагсчин” хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа энэ үед томоохон компаниудаас брэндийн нүүр царай болох, рекламд тоглох санал ч ихээр ирж, Т.Санчир хүү, хүн хүсээд хичээвэл юунд хүрч болдгийг харуулж буй 2014 он танд баярлалаа.
Ингэхэд энэ сайхан нуруулаг, царайлаг залуу хувийн амьдралын тухайд ямар статустайг асууж, сурагласан охид олон байгаа гэсэн. Сургуулийнхаа аяллын үеэр, одоогоос 4 жилийн өмнө Т.Санчир гэргий Сарнайтайгаа танилцсан бөгөөд хосууд нэг хүүтэй аж.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)