Яагаав, Баянхонгорын бэр

Дуучин BX гэж нэг донжтой дуулдаг хархүү гэнэт гарч ирсэн шигээ гэнэт таг чиг болов. “Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод ...” гэдэг эвгүй логиктой дуу нь сүүлдээ хошин урлагийн трэнд үзүүлбэр болох шив дээ. Түүний нэрний талаар Баянхонгор гэдэг үгний товчлол хэмээн нэг хэсэгтээ шоглоод авсан. Үен хэмээх хөөрхөн бүсгүйд сэтгэлээ үелзүүлэн алдаж орхисон BX аавын үүргээ онц сайн биелүүлж буй бололтой. Дуу бүтээх мэтийн “жижигхэн” ажлаас илүү бүхэл бүтэн хүн, хүүхэд  “бүтээх” чухал тул арга ч үгүй биз. Хосууд дахин нэг шинэ хүнээ хүлээн буй бололтой. Түүний гэргийг харсан хүмүүс “Яагаав нөгөө Баянхонгорын хүүгийн гэргий” хэмээн ихэд танимхайрах юм билээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025