
Монголын залуу хөгжмийн зохиолч Б.Одбаярийг Оки нэрээр нь бид андахгүй мэднэ. Өөрийн гэсэн “студитэй чадварлаг хөгжмийн зохиолч маань шинэ үеийн залуусыг дэмжин ажиллаж буй. Тухайлбал, орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх нэмэх “Асур” хамтлагийг байгуулан өөрөө продюссерыг нь хийдэг.
Хөгжмийн зохиолч Оки сүүлийн үеийн олон киноны хөгжим дээр ажиллаад нэлээд эрэлттэй яваа. Магадгүй түүний ийнхүү сайн яваа нь сайн багшийн шавь байсантай нь холбоотой биз ээ. Түүний мэргэжлийн багш нь төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав билээ. Ямартай ч уран бүтээл арвин, амжилттай яваа Окид улам их амжилт хүсэе.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)