
Хошин урлагт өөрийн гэсэн байр суурийг эзэлчихсэн хүн бол СТА жүжигчин Б.Баатархүү. Тэрээр “Эмоци” продакшнд харъяалагдан уран бүтээлээ хийж буй. Тэрээр жүжиглэхээс гадна хувцас загварын өндөр мэдрэмжтэй нэгэн гэнэ. Учир нь хүрээлэн буй ойр тойрныхон түүнийг хувцасны донж, хэв маягийг тохируулах авьяастай, бусдадаа үргэлж ямар хувцас өмсөхийг нь зааж зөвлөдөг хэмээн магтдаг юм билээ.
Тэр ч бүү хэл Б.Баатархүү жүжигчин болоогүй байсан бол загвар зохион бүтээгч, дизайнер байх байсан хэмээн хошигнож байсан удаатай. Ямартай ч мэдрэмжтэй Б.Баатархүү маань энэ удаад эрвээхэй зангиагаар гангарчээ. Түүний энэ зангиа хэр зохисон байна вэ?

Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)