Монголын тэргүүн баячуудын нэг “Жигүүр гранд”-ын ерөнхийлөгч Д.Баттөр талын цэцэгс шиг таван сайхан охин, голомт залгах ганц хүүтэй. Тэдний дундаас хамгийн нам гүм амьдардаг нь отгон охин Б.Солонго нь гэж болно. Эднийхэн бүгд амьдралаа зохиож гэрийн эзэгтэй болцгоон нөхрүүдээ танилцуулсан бол Б.Солонго харин ганц бие. Хэдийнэ ээж болсон ч одоо болтол ханиа дагуулж алхахгүй байгаа нь цаанаа учиртай биз ээ. Ганц бие ээжүүдийн тоог нэгээр нэмсэн Б.Солонго эх орондоо элгэмсүү нэгэн бололтой.
Түүнийг Монголд энд тэнд шоудаж явна гэж чих дэлсдэг ч хилийн чанадад бужигнуулж явна гэх мэдээ дуулддаггүй билээ. Тун содон төрхтэй, ганган бүсгүй баян Д.Баттөрийн бага охин гэсэндээ тун ч давилуун, эр зоргоороо нэгэн гэдэг. Түүнд үг хэлэх том зүрхтэн ч үгүй гэж байгаа шүү. Гэвч хаа очиж хүүхэддээ л бүх цаг заваа зарцуулдаг халамжтай ээж гэнэ лээ. Мөнгөтэй бол мөнгөтэй, өнгөтэй бол өнгөтэй түүнд харц шидлэх залуус олон байдаг ч тэрээр дахин амьдрал эхлүүлэхээр төдий л яарахгүй байгаа бололтой. Хэн гэгч азтай аавын хүү Г.Баттөр ноёнтны отгон хүргэн болохыг харж л байцгаая.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)