Төрийн соёрхолт гэхээр л дуучин Д.Болд санаанд буух юм, лүд гэж. Гэхдээ энд бол огт өөр, оригиналь Төрийн соёрхолтын тухай ярьж байгаа юм шүү. Инженер Н.Нацагням гэж даруухан нуруулаг хархүү гэнэт цойлон гарч ирсэн. Үндсэндээ 2013 оны мета стар нь тэр байсан гэж болно. Түүний техник, технологийн салбарт гаргасан амжилт энэ хүндтэй шагналын нэр хүндийг тэнгэрт өргөсөн билээ.

Угаас хар багын өвөрмөц, бараг шезотой гэж болохоор Н.Нацагням 21-р зууны Монголын шинжлэх ухааны түүхэнд бичигдэх нээлт хийсэн нь шинэ цагийн монголчуудын оюунлаг нэгэн бахархал билээ. Хувь хүн нь ч их төлөв юм, тогтвортой гэр бүл, тогтвортой амжилт гээд дутуу гуцуу юм түүнд байхгүй. Сонгуульд нэр дэвшигчдийн дунд ч царай төрх, нуруу туруу бие бялдараараа гайхуулахаар идэр насны эр. Чухамдаа түүн шиг хүмүүс төрд хэрэгтэй л дээ. Гэхдээ улс төр гэгч бохир ертөнцөөс ийм гоц эрдэмтнийг харамлах сэтгэл бас төрөх. Магад тэр дахиад нэг нээлт хийх ч юм билүү гэсэн горьдлого төрнө.
Юутай ч ноён эрдэмтэн ирэх сонгуульд нэрээ дэвшүүлж мэдэх өндөр магадлалтай, харин аль нь нам нь аятайхан юм бэ дээ гэж тандсан маягтай суугаа гэнэ шүү. Угаас түүний хэмжээний потенциалтай хүн технологийн дэвшил эх орондоо авчрах сайхан санаа сэдлээ гэхэд улс төрийн оролцоо нэг тээг, эсвэл нэг түлхэц болох биз. Улс төрд түүн шиг эрдэм номтой дөлгөөн хүн хэрэгтэй юу, хэрэгтэй. Аль азтай нам нь Нацагаа инженерт таалагдах санал тавьж түүгээр имижээ бүрдүүлэх бол?
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна