Б.Сарантуяа, Т.Ариунаа нарын хөвгүүд хамт сурч байна

МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар мөнхийн өрсөлдөгч нарын тоонд зүй ёсоор ордог дуучид. Мөнхийн өрсөлдөгчид гэхээр бие биетэйгээ өрсөлдөж, тэмцэлдэх биш бие биенийгээ хурцалж, бие биенийгээ дэмжиж ирсэн гэж ойлгож болох юм. Рок попын ертөнцөд Сараа, Ариунаа нарын амьдрал, уран бүтээл бүхий л зүйлүүдийг нь харьцуулж, тэнцүүлж ирсэн хүмүүс бол тэдний үнэнч фэнүүд нь.

Өмсөж зүүсэн, биеэ авч яваа байдал үргэлж олны анхаарлын төвд байдаг хоёр хатагтай ахмад уран бүтээлчдийн эгнээнд шилжсэн гэлээ томоохон хурим найр, үйл ажиллагаанд жинтэй хэдэн дуугаа дуулчихаад буцдаг тэд хамгийн сүүлд өөр өөр хуриманд дуулчихаад буцаж явахдаа манай дуранд өртсөн юм. МУГЖ Б.Сарантуяа сүүлийн үед жиндээ ихээхэн анхаарсан нь тодорхой байна. Нас дөч гарсан хэрнээ улам өнгө жавхаа нэмээд байгаа Сараа авхай яаж жингээ барьж, турсан бол хэмээн ойр тойрныхон бүсгүйчүүд шивэр авир хийж байж юм. Харин МУГЖ Т.Ариунаа хатагтайн хувийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч нөхөр нь аавын хаалга татаж өөрөө хөлөө хугалаад их л гундуухан байгаа. Хөл нь хугарсан ч гэлээ угаас цог жавхаатай Ариунаа хурим найр бүү хэл хөдөө орон нутагт хүртэл урилгаар ая дуугаа өргөсөөр яваа гэнэ лээ.

Ийнхүү рок попын ертөнцөд томоохон орон зайг эзэлдэг хоёр хатагтайн хөвгүүд нэг сургаальд сурдаг юм гээч. Саяхан алдартай ээж нараараа хөтлүүлж сургуулийн босго алхаж явсан тэд өдгөө ээж нарыгаа өргөөд явчих том эрчүүд болсон байна шүү. Үүнээс хараад рок попын загалмайлсан хатагтай нарын аль хөвгүүн нь түрүүлж хуримын зар дуулгаж, эмээ болгох бол гэдэг бодол зурсхийнэ орж ирсэн шүү. Тэд “Орчлон” дунд сургуулийн ахлах ангийн сурагчид болжээ.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Uursdduu l duuchin umdaa
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • zochin
    umheer ene 2 duuchin bol mongokiiin baharhal mun uursduu baharhal sain eej saihan eej nar huuhduudee uursduu usguud daichin baharhamaar humuus shu
    2015 оны 05 сарын 19 | Хариулах
  • ulger aw!!!!!!!!!!
    Ene 2 bol yostoi mongoliin baharhal bolson 2 duuchin.. bie bienteigee ursuldluu geed hezeee ch negniigee doosh ni hiij ywaagui zugeer l uur uursdiin ungu turhtei shn busguichuud ednees suraltsah zuil manai shine uyiin duuchdad bgaa bh,, bs olnii tanil emegteichuuded.. olnii tanil bn gedg hariutslaga uhaan bdg yum.. ternees husseneeree tenegtej aashilj busdad surug nuluulul uzuulj bolmoorgui sanagdahiin zarim neg humuus chadkuu bol bitgii od boloh gej yaaraad bai.. bohir zawaan medeellee bitgii olon niited tsatsaad bai zugeer chimeegui amidar!!!!!!!!!!!!!!!!
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025