
Чадварлаг уран бүтээлчээс гадна цэмбийсэн сайхан залуу гэгддэг МУГЖ У.Далантай алтан партнёр МУГЖ С.Эрдэнэцэцэгтэйгээ дахин хамтарсан. Цагтаа суувал суучихаасай, сайхан хос болно хэмээн ард түмнээр “шахуулж” байсан хоёр өдгөө тус тусын амьдралаа цогцлоосон. Хувийн амьдралын хувьд У.Далантайг хоёр хүүхэдтэй гэдэг билээ. Тэгвэл бодит мэдээлэл нь гавьяат маань өдгөө гурван хүүхэдтэй.

Эдний том охин “Би аавын охин мөн биз дээ, мэдээн дээр дандаа намайг хасаж бичээд байх юм” гэж унтууцдаг гэсэн шүү. Ямартай ч гавьяат маань гэр бүлээ ийн олны өмнө гаргалаа. Гэргий нь саяхан амаржиж бүл нэмсэн ч сайхан харагдаж буйг хүмүүс шивэр авир хийнэ билээ. Гавьяатын гэргий Алдарт эхийн болзолд ойртсон байна шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)