Нүцгэн байхыг минь битгий хараарай

Нээрээ ч залуусын дунд рейтинг өндөртэй байсан Э.Минжинсорын нүцгэн байхыг Монгол залуус харж амжаагүй байх шүү. Энэ дуугаа сэтгэлд хоногшиж, ёстой нөгөө “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөнө” гэдэг шиг дуулж гэгэлзүүлж орхиод тэр Америкийг зорьсон. Э.Минжинсор Дөчин мянгатын охин. Аав нь эх баригч мэргэжилтэй хүн байсан бөгөөд эдний гэр бүлд урлагийн хүн байгаагүйгээс гадна тэр өөрөө ч урлагийн сургуульд сураагүй.

Минжээ МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сурч байхдаа санаандгүйгээр урлагт хөл тавьжээ. “Spike” тарсны дараа л тэр жинхэнэ тодорч гарч ирсэн гэж хэлж болно. Нэг л мэдэхэд тэр тайзнаа үзэгдэхээ байж холын орныг зорин Грек залуутай учран түүнээс ихэр охидтой үлдсэн сураг эх орных нь зүг нисэн ирж байлаа. Америкт түүнд охидоо өсгөхийн зэрэгцээ хийгээгүй ажил гэж үгүй. Бааранд бартендер, компанид бичиг хэргийн ажилтан гэхчлэн бусдын жишгээр тэнд 8 жил амьдарчээ. Эх орноо санан санасаар бүр мөсөн ирсэн бүсгүйг хэзээ шинэ уран бүтээлээр бэлэг барих болох гэж фэнүүд нь тэсэн ядан хүлээж буй сурагтай. Ээж болж намба суусан бүсгүй харин уран бүтээлд нэг их яарахгүй байгаа бололтой. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    hogshirson bn da ih
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • visitor
    gadaadad saihan amidraagui yum shig blee. nuurniih ni aris ungu aldaad ueiinhneesee gunduu, hugshin haragdaad. Nomin Serchmaa ed nar hajuud ni iluu toligor haragddag. gehdee yahav dee huurhii mini emegtei l hun bolson hoino zovj zudreed eh ornoo baraadaa blgui.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин
    орцонд эрэгтэй хүүхэд шавуулсан нэг тэнэг их зантай л охин байсныг нь мэднэ
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025