Ажилгүй болгох нь уу даа?

Ёстой тал бүрийн авьяастай Л.Сөрөлт сүүлийн үед нийтийн дууны салбарт хүч үзэх болсон. Яг нэр шигээ хөөрхөн “Хөөрхөн” хэмээх дууг А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулсан нь багагүй амжилт олсон билээ. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр тэд дараагийн уран бүтээлээ саяхан гаргасан байна.

Энэ Л.Сөрөлтийн овсгоо самбааг ер нь барж идэхгүй нь байна шүү. Хувийн амьдралын тухайд мөн л овсгоогоо харуулж нэг үе өөрөөсөө төө өндөр залуу бүсгүй хөтлөн пээдгэр алхаж байсан тэрбээр романсдаа цэг тавиад бүр дээрдүүлсэн. Өөрөөсөө олон насаар эгч, бийлэгжүү бүсгүйтэй хамтран амьдарч байна гэсэн яриаг тэр баталж гэр бүлийнхээ зургийг дэлгэсэн. Бусад шиг бултаж мэлзээд байхгүй Л.Сөрөлт хүү харин ч нэг шөрвөлзөнө дөө. Өөрөө ч багагүй хөдөлгөөнтэй реклам сурталчилгаанд тоглон, уран бүтээл хийж шаггүй орлого олдог түүний хувьд баргийн баян бүсгүйд гологдох “түрийвчний хачиг” биш. Магадгүй чин хайр сэтгэл ч юм билүү, хэн мэдлээ.

Ямартай ч нийтийн дуучдыг ажилгүй болгож мэдэхээр байгаа Л.Сөрөлт санхүү, авьяас, бяр байхгүй биш гэсэн шиг үзэж тарж, үсэрч наалдаж байна даа. Эр хүн сайн эмэгтэйтэй учирч байж зүгийг олдог гэдэг оргүй үг биш байх шүү. Хчнээн авьяастай, бийлэгжүү залуу байсан ч үгүйрүүлж чаддаг бүсгүй байдаг гэж бодохоор амьдрал их нарийн эд. Эгчмэд бүсгүйтэй суусан эрчүүд ер нь өөдлөн дэгжих талдаа байдаг нь нотлогдоод байна уу, үгүй юу.

Эх сурвалж: www.grandnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • anonymouse
    даруухан хөдөлмөрч мөрөөрөө яваа хүнийг яах гэж ингэж хөнддөг байна аа эхнэр хүүхэдтэй энгийн даруухан шуугиан тарилгүй сайхан л амьдардаг шд харин нийтийн гоё дуулдаг шүү амжилт улам их уран бүтээлийн амжилт хүсэе Сөрөлт чоглог ш дээ Y
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин
    мундаг залуу амжилт
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин
    яг үнэн. Сөрөлтөө амжилт
    2015 оны 05 сарын 12
  • visitor
    tiim shuu. ooriinhoo hudulmuruur amidarch bga negnee ingej shar site-n hov jiveer bulaad yahav dee.
    2015 оны 05 сарын 12
  • oogii
    za boli2 morooroo hodolmorlood amidralaa avch yavj bga huniig zugeer l orhichooch dee, amjilt2 sorolt mundag zaluu
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
    • зочин
      яг үнэн. Сөрөлтөө амжилт
      2015 оны 05 сарын 12
    • visitor
      tiim shuu. ooriinhoo hudulmuruur amidarch bga negnee ingej shar site-n hov jiveer bulaad yahav dee.
      2015 оны 05 сарын 12
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025