Хөгжлийн банкны Н.Мөнхбатын тансаг байр шуугиан дэгдээж байна

Хөгжлийн банктай холбоотой дуулиан шуугианууд огт тасрахгүй байна. Саяхан Самурай бондоос их хэмжээний мөнгө дутуу орж ирсэн тухай шуугиж энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэлэхдээ "Хүүг нь түрүүлээд өгчихсөн" гэх боловч зуучлалын хөлс гээч юманд ихэнхийг нь өгсөн тухай УИХ-ын гишүүд ахин дахин мэдээлсэн байдаг.

Тэгвэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гэгч этгээдийн эзэмшдэг Монроуд ХХК хэмээх компани 38% гүйцэтгэлтэй байсан замыг ахин шинээр зам тавина хэмээн тухайн үеийн засгийн газарт итгүүлж онц их хэмжээний мөнгийг Хөгжлийн банкнаас Н.Мөнхбатын гарын үсгээр гаргаж авсан байдаг. Одоо энэ ажил нь 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд санхүүжилт нь 70% хийгдсэн тухай Н.Мөнхбат өөрийн биеэр мэдээлсэн юм. Гэвч АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар АТГ болон Хөгжлийн банкнаас олгогдсон гээд байгаа мөнгөний үнийн дүнг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд аваагүй хэмээн шуудхан л бултаж байгаа юм. 

Тэгхээр Монроудруу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэдгийг АТГ болон Хөгжлийн банк мэдээлж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар үгүй хэмээн няцааж энэ мөнгө хааш хэний гараар орсон нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Улсын мөнгөөр ажил гүйцэтгээд хэдэн жил дамнан мөнгөө олж авч чадахгүй байгаа компаниудын дэргэд АН-ын бүлгийн даргын компани хамаагүй давуу эрх эдлэн ийнхүү мөнгөө гүйцэтгэлээр нь биш урьдчилсан байдлаар авсан тухай ихээхэн хурц шүүмжлэлүүд цахим орчинд гараад байна.

Мөн өнгрөгч амралтын өдрүүдээр Хөгжлийн банкны захиралын саяхан авсан гэх Монголын баячуудын хороололын тансаг байрны зураг олон нийтэд дэлгэгдэн мөн шуугиан дэгдээж байгаа бөгөөд бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийн дараагийн дугаартаа хүргэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • irgen
    chi ene zaluug tim sain meddeg yumu eswel uuruu uuriigu umguuluud bgaamu.Erni ATGazarni shalgaxl xeregtei genet bayjaad bga nuxduud zunduu l bna!!
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • irgen
    chi ene zaluug tim sain meddeg yumu eswel uuruu uuriigu umguuluud bgaamu.Erni ATGazarni shalgaxl xeregtei genet bayjaad bga nuxduud zunduu l bna!!
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Belen munguu gej atg
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин
    энэ залууг тайван байлгаач, албан тушаал нь хэрэгтэй байгаан бол зүгээр хэлээд л ав л даа. Хэвлэлээр шахан зайлуулах бодлогыг барьж байгаа арга чинь олон хүнийг хэлмэгдүүлж банйа. Ийм байдалтай байгаад байвал Сэтгүүл зүйг илүү хянах хэрэгтэй, эд нар олон хүний мууг үзэж байгаа энэ аргаараа
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025