Тэрслүү зангаасаа болж шүлгэнд мөнхөрсөн Со

Алдар нэрийг авъяасаараа зодож авсан

Ард театрыг задгай мөнгөөр луйвардаж авсан

Ардчилалыг олигархиудтай хуйвалдаж өмчилсөн

Амиа бодож биеэ тоосон дээрэнгүй зантай

Ардчилалын алтан гургалдай

Анархистуудын биет жишээ Со гайхлаа гэж ... хэмээх шүлгийг нэр нь үл мэдэгдэх нэгэн зохиож гэнэ шүү. Хэзээний хэдэр зантай, нөлөөллөөс дээгүүр амьдардаг Со гавьяат саяхан ёстой том пээдийв. Ямар ч аавын хүү, ээжийн охин нэрийг нь сонсоод дагжин чичирдэг АТГ-ийн өөдөөс тэр зүгээр л инээсэн гээд бодчих. Нөгөөдүүл нь ч сүртэй юм шаардаагүй юм, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь л авах гэж л дээ.

Со Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн гэдэг утгаараа зайлшгүй тайлагнах ёстой аж. Ив ижилхэн албанд нэр цохоотой нийтлэлч Б.Цэнддоо Төрийн соёрхолт хүн атлаа хугацаа жаахан хоцроосхийж мэдүүлгээ өгсөн байхад. Мань эр бол “Би өгөх шаардлагагүй” гэж гүрийгээд байгаа сурагтай. Мэдүүлэг гаргагчид дунд түүн шиг том толгойтой занхгар нөхөр байхгүй тул АТГ ч бяцхан гайхав бололтой. Д.Сосорбарам ер нь зураг даруулахгүй гэж нэг “тодорно”, хөрөнгө орлогын эдүүлгээ өгөхгүй гэж олонлогоос ялгарна, сод хүмүүс ч өөр юмаа, бурхан минь. Ямартай ч АТГ Д. Сосорбарамыг “амжих” эсэхийг харах л үлдлээ. 

Эх сурвалж:www.Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • кк
    сагсуу хар лүд,С.Баяр ардчилсан алуурчидтай тэр үед салбаганаж нийлээгүй бол Бат-үүл Элбэгдорж энэ сагсуу хар мэт Зоригийг алсан нь илчлэгдээд шоронд тэр үед ороод зарим нь банди болоод зарим нь шороон доор өмхийрөөд өтөөд хэвтэж байх байлаа гэж..,
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025