
Монголын тайз дэлгэцийн алаг нүдэн сайхан бүсгүйчүүд болох дуучин С.Эрдэнэцэцэг, жүжигчин Б.Эрдэнэцэцэг нарт ижил төстэй тал бий. Хоёул ганц бие ээжийн амьдралаар амьдарсан, хоёул үе тэнгийн хөвгүүдтэй бас хоёул урлагт эргэж буцалтгүй зүтгэж явна. МУГЖ С.Эрдэнэцэцэгийн хүү нүдний шил зүүсэн эрдэмтэн номын төрхтэй хархүү болж. Мэдээж сурлагынх нь дүнг асуултгүй биз.
Харин жүжигчин Б.Эрдэнэцэцэгийн хүү Цагдаагийн академид суралцдаг, бие бялдрынхаа хөгжилд ихэд анхаардаг охидын хэлдгээр cool стилийн залуу болжээ. Сонирхолтой нь жүжигчин Б.Эрдэнэцэцэгийн хүү хэмээгдэн маш олон залуусыг үзэгчид андуурч байсан. Түүнтэй хамт зургаа авахуулсан хөвгүүд нээрээ ч төстэй юм гээч. Ямартаа л жүжигчин маань өөрийн хүүгийн зургаа дэлгэж олонд танилцуулах вэ дээ. Сайхан бүсгүйчүүдэд маань уул шиг ханагар хөвгүүд нь амьдралын түшиг тулгуур болж зарим зүйл дээр бүр зөвөлгөө өгдөг гэсэн шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)