Сайнаар эхэлсэн сайхан амьдрал

Сааль, сүүнийхээ буянаар ижий, аав минь яс сайтай, бие бөхтэй явсныг санаж хүүхдүүддээ байгалийн амьд чанараа гээгээгүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлэх ёстойг ухаарч байна. Хамгийн гол нь байгаль эхийн амьд чанараараа байгаа энэ сүү балчир үрсийн минь ирээдүйг эрүүл өнгөөр гоёно. Ингэж чадвал эзэгтэй миний чин зүрхний мөрөөдөл биелж байна гэсэн үг.

Эзэгтэй миний өглөө "Сайн"-аар эхэлдэг. Яагаад гэвэл хайртай хүмүүсийн минь эрүүл мэнд надад хамгийн чухал. Тэд минь эрүүл чийрэг, аз жаргалтай байж гэмээнэ гэргий, ээж хүнийхээ хувьд сэтгэл амгалан байна гэдэгт итгэдэг. “Хайртай шүү” гэж ханьдаа, хүүхдүүддээ өдөр бүр хэлдэг шигээ тэднийхээ төлөө хамгийн сайн сонголт хийхийг эрмэлздэг эгэл жирийн л эзэгтэй нарын нэг нь би. 

Айл гэрийн эрүүл энх аж төрөх ухаан нь эхнэр хүнээс ихээхэн хамаардаг гэдгийг өмнө нь хаанаас ч билээ уншсанаа санаж байна. Тухайн үед нэг их анхаараагүй ч амьдрал дээр маргашгүй үнэн гэдгийг ухаарах боллоо. Авга ах маань хийжүүлсэн ундаанд "нугасгүй" нэгэн л дээ. Түүний энэ хэрэглээнд эхнэр, хүүхэд нь ч уусан дассаар өөрөөс нь дутахгүй дуртай болчихсон. Гэтэл саяхнаас хүү нь хөл өвдөөд байна хэмээн зовиурлах болж. Эмнэлэгт үзүүлтэл ясны сийрэгжилт гэсэн онош гарсан байна лээ. Эцэг эхийн буруу зуршил хүүхдүүдэд нь өвлөгдөж, эрүүл мэндээс нь "сордог"-ийн бодит жишээ энэ байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд ухамсаргүйгээр эцэг, эхийнхээ хоолны хэрэглээг даган дуурайдаг. 

Миний хувьд тэднээс ялгаагүй, буруу зуршлаа бяцхан үрсдээ "халдааж" байснаа бас мэдэрсэн дээ. Би импортын, 6 сар хадгалдаг гайхамшигтай, гашилж мууддаггүй сүү, йогуртанд ухаангүй дуртай байснаа ч нуухгүй ээ. Гэрийнхэн маань ч үүнд дасал болчихсон байсныг яана... Гэтэл ингэж удаан хадгалахын тулд их хэмжээний тогтворжуулагч, хүчтэй нэмэлт бодисууд хольдог гэдгийг нь мэргэжлийн хүнээс дууллаа. Хар ухаанаар бодоход, тараг гэдэг маань эх амьтны сүүнээс гаргаж авсан амьд бүтээгдэхүүн болохоор хагас жил битгий хэл ганц 7 хоног хайрцганд хадгалахад исч муудаад элдвийн юм болно оо доо. Сүү бол бүр ярих юм биш, саасан өдрөө л хөөрүүлэхгүй бол тэр өдөртөө гашилчих нь бишгүй л байдаг даа.  

Ийм болохоор би сонголтоо өөрчлөхөөр эрс шийдсэн. Сааль, сүүнийхээ буянаар ижий, аав минь яс сайтай, бие бөхтэй явсныг санаж хүүхдүүддээ байгалийн амьд чанараа гээгээгүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглүүлэх ёстойг ухаарч байна.

Дээр үед Хүүхдийн сүүний үйлдвэр гэж байхад дүүгийнхээ сүүнд дугаарлаж зогссон үеэ бас санав. Балчир насанд үлдсэн тэр үеийн сүү, тарагны амт одоо ч сэтгэлд хадаастай байдаг юм байна. Олон жил амсаагүй тэр сайхан амтыг саяхан "Сайн" сүүнээс мэдэрсэн маань сонголтоо өөрчлөх цаг болсныг хэлээд өгсөн юм даа. Би өдөр бүр "Сайн" сүү хэрэглэж байгаадаа үнэхээр баяртай байдаг болсон. Яагаад гэвэл, сэтгэлд үлдсэн тэр л хуучны сайхан дурсамж хөргөгчин дотор маань биелээд байна шүү дээ. Хамгийн гол нь байгаль эхийн амьд чанараараа байгаа энэ сүү балчир үрсийн минь ирээдүйг эрүүл өнгөөр гоёно. Ингэж чадвал эзэгтэй миний чин зүрхний мөрөөдөл биелж байна гэсэн үг.  

Зөөхийг зөв хэрэглэвэл үс, хумс хэзээ ч хугарахгүй. Сүүлийн гурван сар яг ийм байдлаар хооллоход 20 кг хассан байна. Ингэж жин хассаны минь нууц "Сайн" бифидо тарганд байсан юм шүү

Үүнээс гадна эзэгтэй нартаа аминчилж зөвлөх нэг зүйл бас байна. Бүсгүй хүний гоо сайханд тараг, зөөхий хэчнээн ач тустай талаар олж мэдсэнээ хуваалцахгүй өнгөрч чадахгүй нь. Ялангуяа, бифидо буюу биеийн дархлааг сэргээж, бодисын солилцоог дэмждэг "Сайн" тараг гоо сайхны үнэнч туслах гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл би бага хүүгээ төрүүлсний дараа бараг 20 кг нэмсэн. Өглөө өлөн элгэн дээрээ тараг идэж, бас өдөр цагаас өмнө махан хоолоо идчихээд 14.00 цагаас хойш тараг, ааруул, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ялангуяа, өдөртөө хар талхан дээр зөөхий түрхээд идэхэд жингээ барих боломж юм гэдгийг ойлгосон. Зөөхийг зөв хэрэглэвэл үс, хумс хэзээ ч хугарахгүй. Сүүлийн гурван сар яг ийм байдлаар хооллоход 20 кг хассан байна. Ингэж жин хассаны минь нууц "Сайн" тарганд байсан юм шүү. 

 

Миний “Сайн” сонголт бол хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй хайрын сонголт гэдэгт би итгэдэг. Орой бүр гэртээ орохдоо заавал "Сайн" сүүг цүнхэлж байж санаа амардаг. Учир нь хайртай хүмүүсийн минь эрүүл мэнд надад хамгийн чухал.  

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (25)

  • Зочин
    sain zuuhii ch yanztai shu de
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    sain targaar turah deglem geed baidag geluu ter talaar delgerengui medeelel uguuch
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    taalagdlaa
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин
    mongoliin suu tarag gadaadaas vagon vagonooroo orj irdeg gej yarih um bilee hehehe medehgui
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    ug n goe l doo daanch unetei
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    ug n goe l doo daanch unetei
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    ene suu chn unetei sh dee hyamraltai ued unee buuruulj bolguim u
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    neeree bolow uu yaj medeh yy
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    suunii chanar gashildagtaa l baidag gedeg bz dee odoo chn suu n gashildaggui amar boltson ym bishuu hehe
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    bugdeeree l sain gedeg ynen uu dee huurhii
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    manai egch ene suug awdag
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    za ter estoi unen baih shu huurai suu eedem boloh u
    2015 оны 05 сарын 09
  • Зочин
    sawtai suunuud chn eedem law boldguin bna lee harin ene sain suu yah bol
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      za ter estoi unen baih shu huurai suu eedem boloh u
      2015 оны 05 сарын 09
  • Зочин
    би дээр хүүдээ тараг бүрж өхгээд цаасан хайрцагтай нэг сүү авсын. ёстой тараг болдгүй юм билээ. шингэн сүү бол ямар ч тохиолдолд тараг болно биз дэ тэхээр энэ цаастай сүүнүүд худлаа санагдаад байгаа
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    m,anai hadmiin huuhduud cola aimar uudiishd ternii orond tarag suugee uusan n deer ym bna doo
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    odoogiin huuhduud suu tarag idej chadahaa baichihsan hachin shuu manai ach huu tarag uuj chadahgui, suug zaawal chihertei uuna geh ym. yah we
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    shal hudlaa um yarihiin unen bsan bol buh suu l iim bgaashd
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    hudlaa baih oo
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    neeree targaar turj boldiimu 2 cagaas hoish ym idehgui baij boloh yy dan tarag uugaad amjih uu estoi medehgui uym bna
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • гэрэл
    ээж аавын ээж аав нь хавартаа мах иддэггүй тараг ааруул л иддэг байсан гэж ярьдаг байсан. монголд ер нь таргалалт ч гэсэн бага байсан гэсэн. одоо л бэлэн юм хэрэглэсээр байгаад сүүлдээ бүгд л бүдүүн тарган болоод дуусч байна даа. одоо энэ хаврын цагт таргаа ид монголчууд минь
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    bi bol suu kompaniin minii mongoliin suug l awdag uur suu estoi awdgui. bur yadwal shingen suu awdag
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    za unen ym yy daa tegeed eniig chn hereglej baij l medne sh dee
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • galaa
    сүү гэдэг уг нь улс үндэстний аюулгүй байдлын гол зүйл. Ялангуяа монголчууд эртнээсээ сүү цагаан идээгээ хэрэглэж өссөн болохоор азийн бусад үндэстнийг бодвол биеийн эсэргүүцэл их сайтай байдаг. энэ нь ч судалгаагаар батлагдсан. тийм болохоор сүү, таргаа л сайн ид. элдэв янзын гадаадын хүнс, импортын юмнууд ердөө хэрэггүй
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    manai nz nastai eejdee sain suugeer tsai chanaj ugdiin shingen suu baidag geed bsan ym unen bh
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    za ter gadaadiin umnuud notoi gej sanagdaad bsan ymaa bi l law huuheddeei tiim um awch ugdgui ene saihan undesnii kompaniud baihad gadnii umaar yadag ym
    2015 оны 05 сарын 09 | Хариулах
  • GegeenCom
    Tio
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025