
Топ болохдоо нөхөр хүүхдээ дагуулан гарч ирж олны хайрыг хүртэж байсан С.Ариунбилэг нэг л өдөр анхны амьдралдаа цэг тавьсан. Удаа ч үгүй С.Мөнхтулга хэмээх залуутай хөтлөлцөн гарч ирсэн нь олны анхаарлыг татахгүй байж чадсангүй. С.Мөнхтулга нийгмийн идэвхит ажил хэрэгч залуугийн дүрээр л олон нийтэд танигдахаас биш баян айлын “бандгар” эрх жаал шиг харагдахыг хүсээгүй бололтой. П.Мөнхтулга “Bentley”-гээр гангарсан шиг давхиж явдаг нь түүнийг эгэл боргил айлын хүүхэд бишийг илтгэж байв.
МУИС Олон улсын харилцаа, МУИС-ийн хууль эрх зүйн анги тус тус дүүргэсэн түүний хувьд Бээжинд брокерийн чиглэлээр суралцаад ирсэн. Бизнесийн хүрээнд “Хөх чоно” группийн үүсгэн байгуулагчид болох Ө.Пүрэвбаатар, С.Төмөрчөдөр нарын нэр алдар хэдийнэ дуурссан ч тэд өөрсдөө хэвлэлийн дуран хараанд өртөөд байдаггүй. Тэгвэл энэ удаад топ бүсгүй, том хүү П.Мөнхтулгатай хамт явахад нь бид анх удаа папарацидлаа.

Үүсгэн байгуулагдаад 23 дахь жилдээ яваа тус группын бүрэлдэхүүнд барилга бүтээн байгуулалтаас гадна “Jetro supermarket” нь Америкт хүртэл сүлжээ дэлгүүрээ нээн амжилттай ажиллаж байна. Дэлгүүрээ гэргий С.Төмөрчөдөр нь хариуцан бусад ажлаа Ө.Пүрэвбаатар хийдэг тул тэд гэр бүлээс гадна ёстой гар нийлсэн хамтрагчид. Энэ айлын ууган хүү П.Мөнхтулга ийнхүү ээж аавдаа ирээдүйн гэргийгээ хүлээн зөвшөөрүүллээ.

П.Мөнхтулга доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Охин дүү П.Оюунтөгс нь долоон настайгаасаа Хөгжим бүжигт суралцан гадаадад тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан бол одоо Бээжинд хөрөнгийн биржийн чиглэлээр суралцдаг. Харин бага дүү П.Мөнхтөр нь жилийн 15 мянган долларын төлбөртэй Олон улсын дунд сургуульд суралцдаг аж.
Хоёр дахь амьдралдаа оносноос алдсан нь олон байдаг ч топ С.Ариунбилэг ёстой азын сугалаанд хожлоо л гэсэн үг. Тэр группын бэр болж удахгүй нижгэр хуримын зар дуулгах нь бололтой. Шинэхэн бэрдээ хадам ээжийн "төмөр нүүр" үзүүлсэн үү топ бүсгүй маань тэдний сүүдэр шиг л амьсгаа ч гаргахгүй чимээгүйхэн яваа нь олны анхаарлыг татаж байв.


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (20)