Супер од 5 жилийн ял авлаа

Болливуудын супер од Салман Ханн хүн амины хэргээр таван жилийн ял авч шорон руу ачигдлаа. Энэ хэрэг 13 жилийн өмнө болсон бөгөөд орон гэргүй гудамжны хүнийг дайрч алсан хэргээр ийн таван жилийн ял авлаа.

Энэхүү хэрэг 2002 оны 9 дүгээр сарын 28-нд болсон ба супер од Салман Ханн хэргийн газраас зугтсан байна. Тэрээр хэрэг гардаг өдөр  “Rain” бааранд 10 цагийн үед орж 3 цагийн үед гарч ирсэн байна.

Бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн Салман 90-100 км-ийн хурдтай явж байсан гэж тогтоогдсон бөгөөд бага зэрэг биш нилээд согтуу явж байсан хэмээн хэргийг сөхсөн шүүгч нар тайлбарласан байна. “Toyota Land” маркийн цагаан өнгийн машинаар мөргөсөн алдарт жүжигчин маань ийн 13 жилийн дараа хэргээ хүлээж таван жилийн ялаар таслууллаа. 

 

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025