“Ногоон хашаа” төсөл хэрэгжиж эхэллээ

Эрүүл, экологийн тэнцвэрт орчинг бий болгох зорилготой “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөр дэх “Ногоон хашаа” төсөл нээлтээ хийлээ. Ногоон хашаа төсөл 2016 оны 11 сар хүртэл нийт 4 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд төсөл үргэлжлэх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт 30,000 гаруй модыг суулган, арчилж ургуулан ойр орчны ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.


Хөтөлбөрийн удирдагчаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг ажиллаж, Галсан сан, МИКА Монгол ТББ-ууд хамтран ажиллаж байна.  Төслийн эхний шатанд ХӨСҮТ, 3-р амаржих, ЕБ-ын 97-р сургуулиудад нийтдээ 6460 мод тарьж “Ногоон хашаа” бий болгохоор зорьж байна.


Уг “Ногоон хашаа” нь зөвхөн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад олон чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хот төлөвлөлтөнд дуу чимээ шингээх, орчиндоо дулаан уур амьсгал бүрдүүлэх, тоосжилт, утаа тортог зэргийг шингээх, хүчилтөрөгч ялгаруулах гээд асар чухал үүргүүдийг гүйцэтгэх юм.


Төслийн нээлтийн ажлын хүрээнд өнөөдөр ХӨСҮТ дээр болсон маргааш 97-р сургууль, нөгөөдөр гуравдугаар амаржих газруудад тус тус  болно. Мөн тус байгууллагууд эхний 3 жилийн хугацаанд тарьсан модныхоо усалгаа, арчилгаа, харуул хамгаалалтын ажлаа бүрэн хариуцахаар гэрээ хийх бөгөөд сар тутам төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс мэргэжлийн баг явж тарьсан моднууддаа хяналт тавин зөвлөгөө өгч ажиллана юм.


           
 
Лавлах утас: 99118193, 95091059
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025