Рок поп ертөнцийн дунд үеийн сайхан бүсгүйчүүдийн эгнээнд дуучин Отгоо дээгүүрт бичигдэнэ. Альтернатив дуучин тэрбээр гурван хүүхдийн ээж, гэрийн эзэгтэйн үүргийн хажуугаар уран бүтээлээ орхилгүй туурвиж яваа. Олон охидтой айлын хүүхэд түүний хүүхэд нас 40 мянгатад өнгөрсөн гэдэг. Харин түүний тайзан дээр гарсан хамгийн анхны гараа дөрөвдүгээр ангид нь байж. Тавдугаар сургуулийнхаа 50 жилийн ойн тоглолтод оролцож “Сайхан хангайн буга” дууг Соёлын төв өргөөний тайзан дээрээс бяцхан Отгоо цангинуулж байв.

Түүнд одоо болтол мөрөөдөж яваа нэг мөрөөдөл бий. “Guns’n Rose’s” хамтлагийн “November rain” дууны клипэн дээр гардаг шиг урдуураа богино, хойгуураа урт хуримын даашинз өмсөхийг хүсдэг мөрөөдлөө одоо ч орхиогүй гэнэ шүү. Түүний нөхөр уул уурхайн чиглэлийн хүн ч урлагийн мэргэжилтэй нэгэн бий. Үнэхээр хар сувд мэт гялалзаж буй түүнийг сайн ханьтай, аз жаргалтай амьдарч байгаа нь илт байна хэмээн харсан хүмүүс шивэр авир хийж байв.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)