Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч хэмээх гурван алдрыг хамтад нь өргөж явдаг Р.Эмүжин одоогоор ганц бие ээж. Хоёр хүүгээ өсгөхдөө ч зүгээр суулгүй хөвгүүддээ зохион ярьж өгдөг үлгэрээсээ санаа аван хүүхдийн ном гаргасан түүнд эцэг эхчүүд талархаж буй. Хүүгийнхээ эцгээс хайргүй болоод салсан гэж шулуухан дуугарсан бүсгүй дурлалд хэзээд бэлэн халуун зүрх сэтгэлтэй нэгэн гэж хэлж болно.
Тэр бусад шиг дурлахаас, зүрхээ алдахаас айхгүй. Бас эр хүнтэй хамт амьдрах л юм бол яагаад түүнийг дуурайсан хөөрхөн хүүхэд, хайрын үр жимс гаргаж болохгүй гэж хэмээн олонлогоос ялгардаг үзэл бодлоо илэрхийлсэн. Орчин цагт бүсгүйчүүд хүүхдийг өөртөө биш хүнд гаргаж өгч байгаа юм шиг, нэг ёсны дарамт мэт, нөхөргүй хүүхэдтэй бүсгүй бол тэгээд л амьдралаа дууслаа хэмээн зориггүй хандах болсон.

Р.Эмүжин магадгүй олон олон бүсгүйн сэтгэлийн гүн дэх дурлах хүслийг сэрээж өгсөн биз ээ. Ямартай ч найрагч бүсгүй маань ид дурлаж шатдаг насан дээрээ яваа. Түүний нэгэн эрхэмтэй ихэд дотно тоглолт үзэж буй агшныг бид дурандлаа. Р.Эмүжин магадгүй хайр дурлалтайгаа учирсан ч байж мэдэх юм.
Эх сурвалж:www.Grandnews.mn
Сэтгэгдэл (5)