
Эрийн сайхан бөхчүүдийн дунд, эхнэрийн сайхан бүжигчдийн дунд гэдэг үнэн үг. Даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэзээд бүсгүйчүүдийн хүсэмжит, идеал болсон дүр байлаа. Манай хүн монголдоо л Давидын баримал лугаа адил фигур шүү дээ. Цагийг эзэлсэн үндэсний бөхийн аваргад бурхан хүү заяагаагүй ч тэр охидоороо үргэлж бахархдаг. Бөхийн удам эхээс улбаатай байдаг гэдэг утгаараа аваргын охинтой гэрлэж ирээдүйн хүчтэнг төрүүлэх шунал хүсэлтэн олон байх шүү. Аав шигээ арал, чацтай орчин үеийн хээнцэр охидоос тэс өөр типийн тэд харагдах байдал нь ч эршүүд юм.
Хажуугаар нь зөрөхөд салхинд хийсчих дөхдөг залуусын дэргэд цаадуул чинь түшигтэй, нөмөртэй харагдах юм гээч. Эр хүйс алдагдлаа, эрчүүд эмэгтэйлэг болоод байна гэх асуудал хурцаар тавигдан бараг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж болсон энэ үед ийм охид нүдний цөцгий мэт ховор. Азтай аавын хүү л аваргын хүргэн болж хишиг буяныг нь эдлэх биз ээ. Төрийн түшээ, хөрөнгө бэл ч арвин Б.Бат-Эрдэнэ аварга хүргэддээ ёстой амь тавих биз ээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)