“Мөрөөдлийн театр”-ынхан тэдэнтэй адил эхлэлтэй Мөрөөдлийн багийнханыг гоочлон ээлжит судлагдахуунаа болгон барьж авсан биш шүүмжлэлд өртөөд буй. Ямартаа л тэднийг “Хромсомны гажигтай” хэмээн хүмүүс үг чулуудаж эхлэх вэ дээ.
Магадгүй Мөрөөдлийн багийн дэмжигчид хошин шогийн хамтлагийн фэнүүдээс тооны хувьд давуу учраас тэд ялагдал хүлээж буй мэт харагдаад байгаа байх л даа. Тус театрын гол хүмүүсийн нэг Эрхэмээ тэр асуудлаас ч болсон уу урд урдахиас баргар царайтай харагдаж байх чинь. Түүнд хүмүүс одоо болтол хоёр асуудал дээр эргэлздэг. Нэг нь ижил хүйстэн эсэх, нөгөө нь эхнэрээ сольсон эсэх гэж байгаа.
Тэгвэл Эрхэмээ маань одоог хүртэл гэргийтэйгээ амьдарч байгаа юм байна. Мэдээж эхнэртэй хүн юу гэж ижил хүйстэн байх вэ. Магадгүй тэр дүрээ дэндүү сайн амилуулсан болохоор хардлагад өртчихлөө л дөө, хөөрхий. Түүний хайрыг булааж сэтгэлийг утсыг хөндсөн бүсгүй энэ шүү дээ. Тэд гурван хүүхэдтэй өнөр бүл.
Харин Эрхэмээтэй холбогдсон бүсгүй од болох гэж зориуд хэлбэрдсэн үү чухам юу болсныг энэ хоёр хүн өөрсдөө л мэдэж буй асуудал билээ. Хүн болгон Мөрөөдлийн багынхан шиг нэг бол далдыг хардаг эсвэл тааж мэддэг тарлан бух шиг байх албатай биш хүмүүс тэдний харилцааг бүрэн дүүрэн ойлгохгүй байх нь ч аргагүй юм.
Эх сурвалж;Grandnews.mn
Сэтгэгдэл (3)