
“3 охин” хамтлагийн Ану, Анхмаа хоёр хайр дурлалын тал дээр хамгийн азгүй бүсгүйчүүд гэж хэвлэлүүд тодорхойлдог. Г.Анхмаа анхны хайртайгаа оюутан ахуй цагаасаа үерхэж байгаад нэг гэрт орж хөөрхөн гүнжтэй болсон. Гэвч тэдний хамтын амьдрал хоёр жилийн настай байсан бөгөөд өдгөө тус тусынхаа зам мөрийг хөөж албан ёсоор салсан гэж дуулддаг.
Мэдээж хэрэг Бэки өөр бүсгүйтэй хөтлөлцөн явсанаас болж ийм яриа гарсан бизээ. Харин хамтлагийн гишүүн Ану мөн л адил Г.Анхмаагийн адил хагацал гунигийг туулж ирсэн. Өөрөөсөө олон дүү Энх-Амгалан гэх энэ залуутай таван жил үерхэж хамтын амьдралаа зохиож, хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан гэдэг.

Гэвч бие давхар болсонтой холбоотой тэдний хайрын түүх дуусгавар болсон гэнэ лээ.Түүний дараахан УИХ-ын гишүүн П.Батхүүгийн том хүү Б.Ганхөлөгтөй хөтлөлцөн өдрийн хоол, үзвэр үзэх, агаар салхинд гарч хэд хэдэн удаа дуранд өртөж байсан. Ийнхүү баян айлын бэр болж сүр дуулиантай хуримыг хүлээж байсан Х.Анугийн дурлал дуусгавар болсон нь саяхан батлагдсан. Б.Ганхөлөг нь сэтгүүлч бүсгүйг сонгож тэдний романс дууссан юм. Хамтлагийн ахлагчаас нь бусад хоёр нь хайр дурлал дээр азгүй байдаг нь хэд хэдэн удаа батлагдсан энэ үед тэдний эксүүд хамтдаа манай дуранд өртжээ.
Экс найз бүсгүйчүүдтэй дурлалцаж явахдаа тэд тун дотно найзууд болж амжсан гэдэг. Хэсэгтээ олны өмнө үзэгдэж харагдаагүй Анугийн экс Энх-Амгалан Бэкитэй зовлон нэг юм болохоор зовлон жаргалаа хуваалцаж, хуучин нөхөрлөлөө сэргээж явахдаа дуранд өртсөн нь энэ. Харин эксүүдтэйгээ дахин амьдрал эхлэх үү, үгүй юу гэдгийг ёстой цаг хугацаа харуулах байхдаа.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)