Хувийн амьдралын тухайд нэлээд дуулиан шуугиан дагуулсаар ирсэн жүжигчин Б.Тамир охиныхоо ээжээс албан ёсоор салаад багагүй хугацааг үдэж буй. Энэ хугацаандаа жүжигчин Соёлоотой хэсэгтээ романслаж байгаад хоёр тийш болоод удаагүй байгаа. Мэргэжил нэгт бүсгүйчүүдийн даллага авсан гэлтэй хоёр ч жүжигчин бүсгүйтэй дотноссон ч бүтэлгүйтэж өдгөө гоонь эрийн амьдралаар амьдарч байна.
Тэгвэл Б.Тамираас алхам ч холдоогүй нэгэн үл таних бүсгүй бий. Түүний ихэр гэгддэг Б.Сүндэрээ хаана ч явсан Б.Тамирын бяцхан охиныг асарч тойлж явдаг билээ. Нэгэн үйл ажиллагаанд ирэхдээ манай дуранд ийн өртсөн байх юм. Банкны чиглэлээр мэргэжил эзэмшсэн Б.Сүндэрээг анх Б.Тамирын нууц эхнэр ч гэж эндүүрч байсан. Гэвч үнэн хэрэгтээ тэд ихэрүүд бөгөөд урлаг уран сайхны үйл ажиллагааг үргэлж дэмжин ажиллаж ирсэн нэгэн. Түүний авсан, салсан гэргий нараас нь илүү жинхэнэ гэргий, найз бүсгүй байж чаддаг Б.Сүндэрээг ойр дотныхон Б.Тамирын “нууц эхнэр” гэж явуулдаг. Энэ үгэнд ч дассан гэлтэй Б.Тамирын охиныг өөрийн охин шигээ л халамжилж харагдах юм. Одоо хэр найз залуугүй Б.Сүндэрээ эцсийн сонголтоо хараахан хийгээгүй гэж дуулдана лээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (13)