
Манайхан ер нь жалга довны үзэлтэйгээс гадна их гэр бүлч сэтгэхүйтэй улс. Гайгүй найруулагч залуус эхнэртэй болов уу үгүй юу гэргийдээ зориулан кино хийж эхэлдэг. Бүр хөхүүл хүүхэдтэй эхнэрээ хүртэл жаахан охины дүрд тоглуулан хүчээр хэн нэгэнтэй үнсэлцүүлэх нь хэтэрсэн амбиц гэлтэй. Гэсэн ч одоо яая гэхэв тэдний чин хайрыг, тийм ээ? Хэн нэгэн жүжигчинд мөнгө төлөн өөрийн бүтээлдээ тоглуулсанаас гэргийдээ хөрөнгө оруулалт хийж хажуугаар нь “кок” авах нь зөв ч байх. Өөрийн юм өргүй амар, яршиг зүгээр.
Тэгвэл зөвхөн нөхрүүд л бяртай, авьяастай юм биш. Эхнэрүүд бас супер гэдгээ харуулж эхэллээ. МУГЖ И.Одончимэгийн найруулсан хэд хэдэн кинод нөхөр Т.Бархүү нь тоглосон бол ээлжит хүчирхэг бүсгүй кино урлагт гарч ирлээ. ТВ5-ын Насаа “Хар сувдны нууц” киногоор дэлгэцийн урлагт анхны гараагаа тавьж нөхрөө нэг гол дүрээр гаргаж ирэв. Мэдээж Г.Алтаншагай хар багаасаа тодорсон авьяастай залуу тул эхнэрийнхээ нүүрийг түлэхгүй чадварлаг тоглосон нь тодорхой. Тэдний хослол хэр үр дүнтэй байсныг дэлгэцнээ гарч буй “Хар сувдны нууц” киноноос та бүхэн үзэж болох нь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (10)