Хязгааргүй хүслийн далайд ...

Нэг л өдөр хүний хувь тавилан орвонгоороо өөрчлөгддөг. Тийм нэгэн эгэлгүй хувь тавилангийн эзэд, өөрийнхөө вант улсыг босгосон залуусыг бид энэ дугаараараа та бүхэнтэй  уулзуулж байна. Хийлч Ч.Дэлгэрцэцэг энэ удаагийн ” Гранд Би”-д өөрийгөө бүрэн нээв. Харин “New generation” булан 21-хэн насандаа өөрийн компаниа нээж аймаг алгасан хурдан морины наймаа хийдэг шинэ цагийн бизнесмэнийг танилцуулж байна.

Хүн ер нь нууцлаг байхыг хүсэх үедээ олны хараанд илүү өртдөг бол ил байхыг хүсэх үедээ эсрэгээрээ хясаанд нуусан сувд мэт дуран хараанд өртдөг жамтай. Энэ үеийн хамгийн нууцлаг, хамгийн ил байхыг хүссэн эрхмүүд хэн бэ? “Гранд” та бүхэнд танилцуулж байна.

Энэ дугаар сонин содон сенсааци дүүрэн хамгийн гол нь фото зургаар баримтжуулсан нь та бүхний сонирхлыг ихэд татах буйзаа. Энэ дугаарын “Та битгий уурлаарай” буланд селфичдийн арми багтлаа. Домогт Зууны манлай дуучин Саран авхай Сэхүүн салхиар хэрхэн үзэгчдийг сэрүүцүүлсэн нь яг тэр fresh air хэлбэрээрээ та бүхэнд хүрч байна. Дашрамд дурдахад Сараагийн тоглолтыг сурвалжлах онцгой эрхийг зөвхөн “Гранд” авсан юм.

Олныг үл нуршин шинэ дугаараа та бүхэнд дэлгэж байна.

Дугаарыг удирдсан Б.Уян 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025