Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хүний залуу нас гоо үзэсгэлэн зэрэгцэн улиран өнгөрч байдаг бичигдээгүй хуультай. Гэвч цаг хугацаа явсан ч нас намбандаа гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд ч бас байна. Зарим нэг нь хожуу өнгө зүс нэмсэн байхад зарим нь нас насныхаа онцлогоор цаг хугацааныхаа аясаар гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн байх юм гээч. Ингээд олныг үл нуршин олны танил хүмүүсийн өнгөрсөн болон одоогийн төрхтэй танилцацгаая.

АЖ Н.Сувд: Зууны манлай сайхан бүсгүйгийн үзэсгэлэнт охин АЖ Н.Сувд хатагтай өдгөө нас намба суусан эмээ болжээ. Цагтаа дэлгэцийн урлагийг гоо үзэсгэлэнгээрээ чимж, монголын сайхан бүсгүйчүүдийн амьд төлөөлөл болж явсан тэрээр цаг хугацаа явсан ч сайхан төрхөө алдаагүй байна. Орчин үеийн мэс заслын ширээнээс мэндэлсэн одуудын хажууд Н.Сувд хатагтайг одоо хэдэн настай гэж та бүхэн бодож байна. Тэр энэ жил 70 хүрч байгаа гээд боддоо.
Аргагүй л зууны манлай сайхан бүсгүйн охин гэсэндээ гоо үзэсгэлэнгээрээ хэзээд илүүрхэнэ. Сайхан бүсгүйн гоо үзэсгэлэнд унаж туссан эрчүүдийн тоо тухайн үед тоогоо алдсан гэх бөгөөд хайрын захиа хаа холын Оросоос хүртэл ирдэг байсан гэдэг юм билээ. Харин одоо бол Мандухай цэцэн хатан дүрээрээ домог болон үлдсэн Ард түмний хайртай жүжигчин билээ.

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар гэргийн хамт: Наадмын ногоон дэвжээнээ ир бяраа гайхуулж цагтаа хүүхнүүдийн мөрөөдлийн залуу явсан УИХ-ын эрхэм гишүүн Д.Сумьябазарын өнгөрсөн одоог сонирхоцгооё. МУ-ын аварга цолоо УИХ-ын гишүүнээр сольсон Д.Сумьяабазар ордны зөөлөн суудалд тухалсан биш өнгө өнгийн хослолоос салахаа байсан гэж болно.

Угийн сайхан бие хаатай болоод тэрүү зохихгүй хувцас гэж эрхэм гишүүнд алга. Мисс гэргий нь хүртэл цаг хугацаа явахын хэрээр гоо үзэсгэлэн нэмсэн байх юм. Одоогоос хэдэн жилийн өмнө гэдэг нь тодорхой биш боловч, ер ялгагдаад байх юм алга байгаа биз. Ямартай ч тэд цаг хугацааны эрхэнд хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоцгооё.

Хүрлээ гэргийн хамт: МУГЖ Д.Хүрэлхүү хошин урлагийн тайзнаас гараагаа эхэлж байх үедээ гэргий нь хамтаар ийн патиараа татуулсан байх юм. Нэлээд залуухан байсан нь илт анзаарагдаж байна.
Өдгөө тайзнаа биш дэлгэцийн урлагт хүч сориод байгаа Хүрлээ орчин үеийн рекламны мангасуудын тэргүүн эгнээнд явдаг. Хажуугаар нь хоёр жилдээ нэг удаа час хийсэн уран бүтээлээр үзэгч фэнүүдтэйгээ уулзчихдаг болсон Хүрлээгийн өнгөрсөн одоог харцгаая.

МУГЖ Ж.Алтанцэцэг: Эрхэм гавьяатын өөрчлөлт жилийн жилд хувьсаж байдаг уламжлалтай. Хамгийн сүүлд гэхэд нөгөө л засвар авч ханадаггүй хамраа янзлуулсанаас болж үзэгчид танихаа байж хэсэгтээ шуугиан тарьсан.

Нялх үрийн зулай үнэрлэж Солонгос оронд амаржаад ирэх хугацаандаа пластик мэс заслын ширээнээ заларчаад ирсэн гавьяатын энэ өөрчлөлтүүдэд фэнүүд нь бараг дасчихсан гэмээр. Хөрөнгө мөнгөтэй хүний гэргий хэрхэн өөрчлөгдөж болдогийг утгаар нь харуулж яваа Ж.Алтанцэцэг гавьяатын өнгөрсөн одоог сонирхоно уу.

Ч..Ичинхорлоо: Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо загвар өмсөгч, жүжигчин, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Харчуудын сэтгэлийг гижигдэж, зүрхийг нь эзэмдэж явахдаа хэд хэдэн кинонд тоглож залуу насаа мөнхлөөд авсан. Түүний хажуугаар дээхнэ үеийн сайхан бүсгүйчүүдийн тэмцээн буюу одоогийн миссийн тэмжээнд оролцож титэмийн эзэн болж явсан Ч.Ичинхорлоогийн гоо үзэсгэлэнтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч эцсийн дүнд нэвтрүүлэгчийн ажлыг сонгосон Ч.Ичинхорлоо хатагтай орчин үеийн нэр хүндтэй нэвтрүүлэгч нарын нэг болж чаджээ.

Гуйж биш гуйдаж авсан гэж үүнийг л хэлдэг байх хэмээн мэргэжил нэгт нөхөд нь хэлдэг гэнэ лээ. Цаг хугацаа явахын хэрээр гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн Ичинхорлоо хатагтайг ёстой л таримал биш төрмөл гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэмээр шүү. Нас явахын хэрээр нас намбаныхаа гоо үзэсгэлэнг төгс харуулж яваа түүний бараг хорин жилийн өмнөх зургийг одоогийн зурагтай ийн харьцуулж байна. Ялгааг нь уншигч та бүхэн олно уу.

П.Анужин: Анх цагаан хоолтны багш хэмээн олонд танигдсан П.Анужин өдгөө нэвтрүүлэгч гэх нэр хүндийн эзэн болоод буй. Өмнө нь хэрхэн яаж таргалахгүй байж, яаж туранхай харагдах вэ хэмээн хичээлийг зааж явсан хүн гэнэт нэвтрүүлэгч болоод гараад ирсэнд үнэнч шавь нар нь тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ лээ. Харин одоо бол цагаан хоолны багшаас хөтлөгч рүү уравсан тэрээр гадаад үзэмжиндээ хэрхэн өөрчлөлт хийсэнийг харцгаая.

Үг үйлдлээрээ хэзээд олны анхааралыг татаж ирсэн П.Анужин хувцаслалтаараа хүртэл хүмүүсийн анхаарлыг хэрхэн татахаа мэддэг нэгэн. Үс засалт, өмссөн даашинз гээд хэний ч анхаарал татахуйц хувцаслаж ирсэн П.Анужин өдгөө үндэсний хэв маягтай дээл үү, даашинз уу гэмээр хувцсаар биеэ чимдэг болоод удаж байна. Тэгвэл хувцаслалт болоод гадаад үзэмжиндээ эрс өөрчлөлт шинэчлэл хийсэн П.Анужингийн хувьсалыг сонирхоцгооё.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (34)