
Ёкозуна Харумафүжи саяхан гэргий М.Баттуулдаа тун онцгой бэлэг барьсан байна. Японд амьдардаг өвөрмөц бүтээлүүдээрээ алдаршсан С.Заяасайхан зураачийн бүтээлээс “Гүнжийг хүмүүжүүлсэн нь” хэмээх зургийг 30 саяар худалдан авч гэргийгээ баярлуулжээ. Харумафүжи өөрөө уран зурагт сонирхолтойн дээр зурсан зургуудаараа гэрээ өвч чимэглэснийг хараад хүмүүс дуу алддаг гайхалтай цуглуулгатай гэдгийг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу. Урлагийн сонирхол, нууц авьяас, сумочийн нэр хүндээрээ Японы урлагийн одуудтай ч ойр шадар нөхөрлөдөг тэрбээр гэргий нь энэ зураг таалагдсан гэж хэлэх төдийд л өөрийн биеэр үзэсгэлэн дээр хүрэлцэн очиж, худалдан авч бэлэглэсэн байна. Зураачийн 4 настай охиноо дүрсгүйтэж байгаагаас санаа аван зурсан энэ зурганд хүн бүр нүдээ унагаж байсан аж.

Япон, Австралид үзэсгэлэнгээ гаргаж байсан зураач С.Заяасайхан контенпорари урсгалыг монгол үндэсний онцлогтой хослуулан хурц тод өнгөөр зурдаг. Хакухо М.Даваажаргал, Ёкозуна Харумафүжи тэргүүтэй сумочид түүний үзэсгэлэнг гарах бүрт зочлон худалдан авалт хийдэг байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (18)