Бүх урлагийн дотроос хүмүүст хамгийн их хүрдэг нь дуу хөгжим. Орчин үе гэлтгүй дэлхий ертөнц тэр аяараа дууны сайханд уярч, хөгжмийг мэдрэх мэдрэмж нь илүү өргөн болсон гэхэд болно. Харин сүүлийн үед Монголын ихэнх залуучууд зүрхэн дэхь бяцхан нууцаа дэлгэн урлаг уран сайханд хүчээ үзэх болсон.
Зохион байгуулагдаад зургаан жилийн нүүрийг үзэж байгаа “UBS” телевизээс явуулсан “Universe best songs” дууны уралдаант нэвтрүүлгийг мэддэггүй хүн бараг байхгүй ээ. Сүүлдээ ч бүр залуу дуучид болгон энэ тэмцээнээс төрч “Universe”-ийн болоод Балхжавын буганууд гэж нэрлэгдэх болсон. UBS телевиз болоод Балхжав гавьяатын анхлан зохион байгуулсан наадмаас хойш залуу дуучид хүч түрэн гарч ирсэн нь саашайлтай ч жил бүр шилдэг 25 оролцогч шалгаруулдаг байсан урлагийн наадмаас төрсөн зарим дуучид зөвхөн нэр төдий бололтой.
Шилдэг гэсэн дуучид нь бүгд л тус тусын мөрөө хөөж зарим нь одоо ч хүртэл Л.Балхжавын нөмөр нөөлөгт орж чимээгүйхэн явсаар байгаа. Зарим нь ч усанд хаясан чулуу шиг алга болсон нь үнэн. Өнгөрсөн оны “Миний дуунууд-2014” Л.Балхжав тоглолтонд тайзнаа ёс болгон акулууд ирсэн ч ихэнх дуучид нь нөгөө л “Universe”-ийнхэн. Ээлж дараалан гарч ирэн хуурай ахынхаа дууг амилуулсаар л. Энэ удаагийн “Миний дуунууд-2014” тоглолт дээр үе үе “Содура” хэмээх киноны дууг эгшиглүүлж байсан нь хэтэрхий их рекламдсан хэрэг байсан ч сүүлд их хүлээлтийн ард нээлтээ хийсэн кино үнэхээр л нэг гайхалтай бүтээл болсон. Киноны саналыг өгсөн хүн мэдээж Л.Балхжав.
Харин энэ удаа хаана явсан ч үргэлж дагуулж ирдэг гэргийг нь дурандаа буулгав. Уран бүтээлчийн ард заавал асаалттай танк байдаг гэдэг шиг түүний эхнэр нь тэр үүргийг биелүүлж яваа. Халамжтай, арын ажлыг нь бүгдийг нь бэлдэж өгдөг хурц шүүмжлэлтэй Ариунаатай гавьяат маань 38 жил ханилан суусан билээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (9)