Жинхэнэ сувд театрт байдаг!

Дэлгэцийн уран бүтээлүүд шил шилээ даран мэндэлж буй энэ өдрүүдэд бид нэг дор олон залуу жүжигчидтэй танилцах болсон. Залуусын дунд ёстой сувд мэт гялалзан харагдах энэ бүсгүй бол жүжигчний мэргэжлээр суралцахын зэрэгцээ загвар өмсдөг М.Намуунцэцэг.  Моделиуд хэзээд  хар багаасаа “тодордог” загвар өмсөгч ч залуу насны ажил билээ. Тэр жишгээр М.Намуунцэцэг богино хугацаанд амжилтаа ахиулж анхны кинондоо гол дүр бүтээлээ.

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн орыг залгах тал бүрийн авьяастай шинэ хүн гарч ирсэнд салбарынхан нь ам сайтай буй. Ямартай ч М.Намуунцэцэгийн хувьд энэ дөнгөж эхлэл тул хэн нэгнээс хол явах, ард нь хоцрох эсэхийг одоогоор дүгнэх эрт юм. Залуу жүжигчин бүсгүйчүүд кино урлаг, тайзны урлаг аль алинаар нь хүч үзэж байж үзэгчдэд хүлээн зөвшөөрөгддөг. Тэр жишгээр топ Пүүжээ “Хувьсал” продакшны тайзны бүтээлд гол дүр бүтээн үзэгчидтэй мэндчилж байв. М.Намуунцэцэгийн хувьд ч тайзны урлагт нэг үзээд алдах бодол төрж буй биз ээ. Ямартай ч шинэ залуу жүжигчин маань жинхэнэ “Хар сувд” мөн эсэхийг үзэгчид одоо шүүж эхэлж байна.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • busgui
    Uneheer huurhun ohin bn. Amjilt hisie
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин
    хэмжээ зиндаагаа алдаад нэг хөгшин жолоочтой нь явалдчихсан тэнэг гар
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • xxx
    ene huurhun johon ohiniig yagaad purevsurentei holbood bgan? esvel bas hugshin yumtai yavsiimuu
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025