Ширэн бээлийтнүүд дэлхийг байлдан дагуулах эрин үед бид амьдарч байна. Манай боксчид хэзээд дэлхийн шилдгүүдийг чичрүүлсээр ирсэн. Төрөлхийн зодоонч, дайнч байлдаанч удамтай гэсэндээ тэр ч юмуу боксын рингэн дээр манайхан ёстой будаа болгодог. Залуу насандаа Монгол улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хүндлэл, бахархал дүүрэн хүртсэн Н.Төгсцогт ах нарынхаа буухиаг үргэлжлүүлэхээр холын Америкийг зориод буй.
Түүний талаар эхнэрээсээ саллаа, удган хадам ээжээсээ зугтаж одлоо хэмээх мэдээлэл цацагдаж байсан. Тамирчны карьераа хөөхөөр харийн орныг зорьсон нь ийм хандлага, ойлголт төрүүлсэн байж мэдэх юм. Ирээдүйтэй тамирчин маань энэ удаад эх орондоо түр саатаад буй. Тэрбээр хэзээний шоу, энтертайнмент ертөнцөд элэгтэй “Ньюс” агентлагийн Б.Тэмүүлэнгийн хүү Г.Анархүүгийн хамт манай дуранд өртлөө. Залуус өндөр үнэ бүхий гутлаар ижилсэн нь содон харагдаж байв.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)