Ах дүүсийн хамтлаг

Уртын дууны эгч дүү гурван цэцгийг манайхан андахгүй мэднэ. “Өнөр бүл”-ийн Цэрмаагийн дүрээр олонд танил Чулуунчимэг гавьяат хоёр дүүгээ энэ салбарт уруу татсан "буруутай". Тэгвэл ах дүү уртын дуучийг энэ удаад танилцуулъя.

Усны дусал мэт адилхан Ч.Батмэнд, Ч.Батболд нар. Чуулгын ганц урдаа барих уртын дуучин Ч.Батмэндийг дуучин С.Цогтсайхантай хамтран нэг хэсэг нийтийн дуунд түрлэг нэмсэн учраас хүмүүс бас ч гэж мэднэ. Ванкуверийн өвлийн олимпийг уртын дуугаар нээж явсан түүний төрсөн дүү Ч.Батболд ахаасаа дутахгүй мэргэжлийн талдаа илүүрхэхээр дуучин хэмээн хүрээнийхэн нь ам сайтай байдаг. СУИС-ийн уртын дууны багш тэрээр хааяахан хүндтэй том арга хэмжээнд уригдаж, сүрлэг хийморилог уртын дуугаар жавар үргээдэг үнэ цэнэ ихтэй уран бүтээлч.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Batbold ah ni shuu dee. Setguulchee zuv bichij bai l daa. Iim bolhoor l net-d tavigdsan medee hudal geed bgaa yum sh dee
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025